Илтгэлд дурдсан 2017 оны ажлын төлөвлөлт

ӨМӨЗО-ны АТИХ-ын XII хорооны VI хурлын нээлтийн ёслол дээр ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь Засгийн газрын ажлын тайланг хийв. Тэрээр 2017 оны ажлын төлөвлөлтийн талаар доорх зүйлүүдийг чухалчилсан байна.

Энэ жил ӨЗО-ны өөрчлөлт хөгжлийн зангилааны жил болно. Засгийн газрын ажлыг сайн хийхэд заавал намын XVIII их хурал болон XVII удаагийн төв хорооны III бүгд хурал, IV бүгд хурал, V бүгд хурал, VI бүгд хурaл хөтөлбөрийг бүх талд хэрэгжүүлж, дарга Ши Жиньпиний чухал яриа ба төрийг засаж засгийг барих шинэ онол шинэ үзэл, шинэ стратегийг гүнзгий хэрэгжүүлэн, дарга Ши Жиньпиний Өвөр Монголд айлчлахдаа дурдсан чухал яриаг хянамгай хэрэгжүүлэн, ӨЗО-ны Х хурал, Х удаагийн II бүгд хурлын шийдвэрт бодлогын төлөвлөлтийн эргэн тойронд нягтран, "Тавыг нэг цогц болгох" ерөнхий төлөвлөлтийг нэгдсэн байдлаар төлөвлөн ахиулах ба "Дөрвөн бүх тал"-ын стратегийн төлөвлөлтийг зохицуулан ахиулж, тогтуун байдлаар урагшлан дэвших ажлын ерөнхий үндсэн санааг баримтлан, шинэ хөгжлийн онолыг бат бэх буй болгон хэрэгжүүлж, эдийн засгийн хөгжлийг хариуцан хөтлөн дагуулах шинэ хэв байдалд тохиролцон, хөгжлийн чанар, үр дүнтэй байхыг гол болгож, хангалтын тал дахь бүтцийн чанарын өөрчлөлтийг ахиулахыг гол шугам болгож, хөгжил, байгаль орчин, иргэдийн амьдралын хорио шугамыг эрс сахин, хэлбэрээ өөрчлөн зэрэг дэвшүүлэхийг хурдтай ахиулж, "Тавжуулан" хамтын ажиллагааг хүчтэй ахиулан, өөрчлөлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлж, ерөнхий хэрэгцээ шаардлагыг тохиромжтой өргөтгөн, инновацын хөдөлгөх хүч, хөрөнгө оруулалт ба төрөл зүйлийн дайчлалыгчангатгаж, нэмэгдлийг тогтворжуулах, өөрчлөлтийг ахиулах, бүтцийг тохируулах, иргэдийн амьдралд ашиг хүртээх, аюулгүй байдлыг батлах ажлуудыг бүх хүчээр сайн хийж, эдийн засгийг тогтвортой эрүүл хөгжих, нийгмийн тэнцвэргүй байдлыг тогтуун болгох ажлыг ахиулан, шилдэг амжилтаараа ӨЗО байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэж, намын XIX хурал амжилттай хуралдахыг хүсье.
Гол жишсэн зорилт: Газар орны үйлдвэрлэлийн ерөнхий өртгийг 7.5 хувь орчим нэмэгдүүлэн, тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалтыг 12 хувь орчим нэмэгдүүлж, нийгмийн хэрэглээний төрлийн жижиглэн худалдааны ерөнхий тоог 10 хувь орчим нэмэгдүүлж, энгийн олон нийтийн төсвийн орлогыг 6 хувь орчим нэмэгдүүлэн, хот хөдөөгийн суурин иргэдийн орлогыг 8 хувь ба 8.5 хувь орчим нэмэгдүүлэн, газар орны үйлдвэрлэлийн ерөнхий өртөг дэх энергийн хорогдлыг 3 хувь орчим буруулж, хот суурингийн 250 мянган иргэнийг ажлын байраар хангана.
2017 онд хийх гол ажлууд:
 Нэг. " Гурвыг багасгаж нэгийг буруулах нэгийг нөхөх" ажлыг үргэлжлүүлнэ.
 Хоёр. Үр дүнтэй хэрэглээг идэвхтэй өргөтгөнө.
 Гурав. Хөдөө аж ахуйн хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг ахиулна.
 Дөрөв. Аж үйлдвэрийн дунд дээд зэрэглэл зүгт дэвшихийг ахиулна.
 Тав. Орчин үеийн үйлчилгээний хөгжлийг хурдасгана.
 Зургаа. Хот хөдөө, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийн түвшинг дээшлүүлнэ.
 Долоо. Өөрчлөлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлнэ.
 Найм. Экологийн Өвөр Монголыг бүтээн байгуулна.
 Ес. Иргэдийн амьдралыг бүх хүчээр батлан сайжруулна.
 Арав. Соёл утга урлагийг бүх талаар цэцэглүүлэн хөгжүүлнэ.
 Арван нэг. Засгийн газрын тус биеийн байгуулалтыг чангатгана.
 Арван хоёр. Үндэстний эв нэгдлийн ажлыг шинэ түвшинд хүргэхээр хичээнэ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:547
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой