ӨМӨЗО-ны 2016 оны Засгийн газрын ажлын амжилт

ӨМӨЗО-ны АТИХ-ын XII хорооны VI хурлын нээлтийн үер ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь Засгийн газрын ажлын тайландаа 2016 оны ажлыг эргэцүүлэв.

Энэ нэг жилийн хугацаанд Өвөр Монголын эдийн засгийн хөгжил ерөнхийдөө тогтуун, тогтвортой хөгжиж, үр дүнд хүрсэн байна. Эдийн засгийн үйл ажиллагаа зохистой орон зайд байршив. Өвөр Монголын үйлдвэрийн ерөнхий өртөг 1.9 мянган тэрбум юаньд хүрч, 7.3 хувиар нэмэгдэв. Олон нийтийн төсвийн орлого 201.65 тэрбум юаньд хүрч, 7 хувиар нэмэгдэв. Олон нийтийн төсвийн зарлага 201.65 тэрбум юань буюу 6.4 хувиар нэмэгдэв. Нийгмийн тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалт 12 хувиар нэмэгдэж, нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдааны ерөнхий тоо 9.7 хувиар нэмэгдэж, оршин суугчдын хэрэглээний үнийг 2 орчим хувиар хязгаарлаж, хот суурингийн бүртгүүлсэн ажилгүй нормыг 3.65 хувиас нэлээд доор түвшинд байлгахаар хязгаарласан байна. Тогтвортой хөгжсөний гол нь бүтцийн зохицуулалтын талд шинэ ахиц гаргасан байна. Хангалтын тал дахь бүтцийн чанартай шинэчлэл анхны амжилт гаргаж, нүүрс, дулааны эрчим хүч, химийн салбарын том аж үйлдвэрийн нэмэгдэл өртөг 1.6 хувиар буурч, шинээр бий болсон аж үйлдвэрийн нэмэгдлийн хурд нь аж үйлдвэрийн дундаж нэмэгдлийн хурдаас хурдтай болж үйлчилгээ 2 хувиар нэмэгдэв. Түм түмээр ажил үйлс цогцолж, түмэн олноороо шинэ санаачилга гарган, тусгай ашиг гуйчилсан хэмжээ 25 хувиар нэмэгдэж, шинээр бүртгүүлэн бизнес эрхэлж буй өрх 367 мянга  буюу 8.3 хувиар нэмэгдэв.

Чанарыг сайжруулав. Энэ нь хөгжлийн чанар ба үр ашгийг тогтуунаар дээшлүүлэхэд илрэв. Том аж үйлдвэрийн аж ахуйн нэгж нь ашиг олзын нэмэгдлийг 23.4 хувиар биелүүлж, 46.8 хувиар дээшлэв. Хот хөдөөгийн оршин суугчийн эзэмшиж болох хүн бүрийн дундаж орлого 8 хувиар нэмэгдэж, аж ахуйн нэмэгдлийн хурдаас өндөр болов. Ядуурлыг бууруулах оны үүргээ биелүүлэв. Нэгж үйлдвэрийн ерөнхий өртгийн эрчим хүний хорогдлыг 4 хувиар бууруулж, бохирдлыг гадагшлуулах хэмжээг багасгах тал дээр улсын шаардлагад хүргэв.

1. Нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлийг дэмжсэн байна.

2. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахаар хичээн ажилласан байна.

3. Аж үйлдвэрийн хөгжлийн арга хэлбэрийн өөрчлөлт болон нэмэгдлийг хурдасгажээ.

4. Шинэчлэл хийж, зах зээлийн эрч хүчийг идэвхжүүлсэн байна.

5. Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг бэхжүүлсэн байна.

6. Иргэдийн амьжиргааг сайжруулах ажлыг эрчимжүүлжээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:1685
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой