Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна

Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна.

Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болсон тухай тус улсын Эрчим хүчний газар мэдэгдлээ.
 
Дэлхийн хамгийн олон хүн амтай тус улсад нарны эрчим хүч үйлдвэрлэл 2016 онд бараг хоёр дахин нэмэгдсэн хэдий ч нэг хүнд ногдох нарны эрчим хүчний хэрэглээ маш бага хувьтай хэвээр байна.
 
Хятадын Эрчим хүчний газрын мэдэгдсэнээр, тус улс өнгөрсөн онд PV буюу нарны эрчим хүч үүсгүүрийн системийг ашиглан 77.42 ГВт эрчим хүч үйлдвэрлэжээ. Харин нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг байсан Герман улс 2016 оны 40.78 ГВт эрчим хүч үйлдвэрлэжээ.
Германаас 17 дахин олон хүн амтай Хятад улсын нэг хүнд ногдох нарны эрчим хүчний хэмжээ Европын аль ч улсынхаас бага байна. Германы нэг хүнд ногдох нарны эрчим хүчний хэмжээ 500 ватт байгаа бол Хятадынх 65 ватт байна.
 
Гэсэн хэдий ч Хятад улсын Засгийн газар эрчим хүчний эх үүсвэрээ өөрчлөн түүхий нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилт тавьсан байна.
 
Одоогоор Хятад улс нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 11 хувийг нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний  эх үүсвэрээс хангаж байгаа аж. Түүнчлэн салхины эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна. 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах зорилтыг Хятад улс тавьжээ. Энэ зорилтдоо хүрэхийн тулд 2.5 их наяд юань буюу 364 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. 
 

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:2313
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой