Хятад улсад “Ойн байшин” баригдана

Хятад улс агаарын бохирдлоо ингэж шийднэ.

БНХАУ-ын Нанжин хотод анх удаа “Ойн байшин” баригдах гэж байна. Бараг 1100 нас бие гүйцсэн царс модыг орлох ногоон байгууламж, ургамлаар бүрэх энэхүү барилга 2500 гаруй бут, сөөгөөр бүтэх аж.

Нанжин Тауэр гэж нэрлэгдсэн уг барилга агаарын бохирдлын эсрэг өдөр бүр 60 кг нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж, хорт утааг багасгахад хувь нэмэр оруулна гэж “Синьхуа” агентлагт бичжээ. Нанжин Тауэр ирэх онд бүрэн ашиглалтад орох төдийгүй цаашид хотын бохирдол ихтэй бүсэд ийм барилга ихээр барих төлөвлөгөөтэй байгаагаа хотын удирдлагууд мэдэгдсэн байна.

Нанжин хот агаарын чанарын индексээр 167 дугаарт бичигдэж байна. Энэ бол дэлхийн өндөр хөгжилтэй хотууд дундаас хамгийн их агаарын бохирдолтойд тооцогддог аж. Сидней 60, Лондон 100, Нью-Йорк мөн 60 гэсэн үзүүлэлтээр агаарын чанарын индекст бичигджээ.

Үйлдвэрлэл, тээврийн хэрэгсэл болон хэт их төвлөрлөөс улбаатай агаарын бохирдлыг бууруулах үүднээс БНХАУ-ын томоохон таван хот ойрын жилүүдэд “Ойн барилга” төслүүдийг хэрэгжүүлэхээр судалж байна. “Ойн барилга” төслийг урьд нь Милан, Луйсанна зэрэг хотууд амжилттай туршиж байжээ.

Хэрэв ногоон ургамлаар бүрхэгдсэн барилгууд хорт утааны эсрэг бодитой үр дүн үзүүлбэл Чүнчин, Шы Жяжун, Люжү, Гүйжөү, Шанхай зэрэг хотуудад төслийг хэрэгжүүлэх юм байна.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:http://news.cctv.com
Мэдээ үзсэн:442
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой