XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы 2-р бүгд хурал болов

XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы 2 дахь удаагийн бүгд хурал боллоо.

XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы 2-р бүгд хурал 8-нд Ардын Их Хурлын Танхимд чуулж, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян ажлаа тайлагнасан байна. Хурлаар Иргэний хуулийн ерөнхий дүрмийн төслийн тухай тодорхойлолт, XIII сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн тоо, сонгох тухай шийдвэрийн төслийн тухай тодорхойлолт, Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсээс XIII сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчдийг сонгох тухай хуулийн төслийн тодорхойлолт зэрэгтэй танилцсан байна.

Ши Жиньпин, Ли Кэчян, Юй Жэншэн, Лю Юүньшань, Ван Чишань, Жан Гаоли зэрэг нам төрийн удирдагчид хуралд оролцжээ.

Жан Дэжян тайландаа: Өнгөрсөн жил Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын Төв хорооны удирдлага дор, БХАТИХ-ын Байнгын хороо нь намын XVIII их хурлын XVIII сонгуулийн 3, 4, 5, 6 дугаар бүгд хурлын үзэл санааг бүх талаар тууштай хэрэгжүүлэн, Дэн Шяопиний онол, "гурвыг төлөөлөх" чухал үзэл санаа, шинжлэх ухаанч хөгжлийн онол зэргээр удирдуулж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний иж бүрэн чухал үг ярианы зориг санаа, засаглалын шинэ үзэл баримтлалын талаар гүнзгий суралцаж, үндсэн хуулиас олгосон үүрэг хариуцлагаа хянуур биелүүлж, үндсэн дээд эрхт байгууллагын гол чухал үүргийг сайн гүйцэтгэхийг хичээсэн. Нэг жилийн турш Байнгын хороо 8 хууль боловсруулж, 27 хуульд засвар өөрчлөлт оруулан, хуулийн асуудлаарх 7 шийдвэрийг баталж, 1 удаа хуулийн тайлбар хийн, хуулийн 1 төсөл, хуулийн асуудлаарх 3 шийдвэрийн төслийг БХАТИХ-аар хянан хэлэлцүүлэхээр болсон. Мөн 6 хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт тавьж, Төрийн зөвлөл, дээд шүүх, дээд прокурорын 20 гаруй ажлын тайланг хянан хэлэлцэж, 2 шийдвэр батлан, 3 удаагийн тусгай сэдэвт лавлагаа, 5 удаагийн тусгай сэдэвт шалгалт хийж, төлөөлөгчдийн дэвшүүлсэн төслийг хянан хэлэлцсэн тухай 8 тайлан, төлөөлөгчдийн бүрэн эрх, гэм бурууг хянан байцаах комиссын дэвшүүлсэн 7 тайланг хянан хэлэлцэж, манай улс болон гадаад орнуудын байгуулсан гэрээ хэлэлцээр, олон улсын конвенц зэрэг 7 бичиг баримтыг батлан, төрийн байгууллагын зарим албан тушаалтныг томилж чөлөөлөх тухай шийдвэр гаргасан гэжээ.

Найруулагч:С.ОЮУНСОД
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:634
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой