Гадаад хэргийн яамны сайд Ван И сэтгүүлчдийн асуултад хариуллаа

Хятад улсын Гадаад хэргийн яамны сайд Ван И сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Энэ жилийн 5 дугаар сард Хятад улс "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Ван И сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, "Нэг бүс нэг зам" бол Хятадын санаачилсан бодлого хэдий ч олон улс үр ашгийг нь хүртэх болно.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И 3 дугаар сарын 8-ны өдөр БХ-ын АТИХ-ын ээлжит хэвлэлийн бага хурлаар Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжлийн эргэн тойрон дахь олон улсын хамтын ажиллагаа, Хятадын онцлогтой их гүрний гадаад бодлогын талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

Бид 5 дугаар сард болох дээд уулзалтаар:

Нэгдүгээрт, талуудын хамтын ойлголцлыг бий болгож, өөр өөрийн хөгжлийн стратегийг боловсруулж, давуу талаа харилцан хуваалцаж, хамтдаа хөгжих том зорилгоо тодорхой болгох,

Хоёрдугаарт, хамтын ажиллагааны тулгуур болох салбараа ярилцаж, дэд бүтцийн байгууламжийн харилцаа холбоог эрчимжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, соёлын харилцаа зэрэг хамтын ажиллагааны том төслүүдээ тогтоох,

Гуравдугаарт, дунд урт хугацааны хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох, "Нэг бүс нэг зам"-ыг байнгын хамтын ажиллагааны тогтолцоо болгож, илүү нягт, ажил хэрэгч түншийн харилцааг бий болгох зэрэгт илүү хүч тавин хэлэлцэх болно гэжээ.

 

Найруулагч:Т.Буянхишиг
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:709
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой