УТЗЗ-ний XII удаагийн V чуулганы 2-р бүгд хурал болов

УТЗЗ-ний XII удаагийн V чуулганы 2-р бүгд хурал боллоо.

УТЗЗ-ний XII удаагийн V чуулганы 2-р бүгд хурал 9-ний үдээс хойнш Ардын Их Хурлын Танхимд болж, 14 гишүүн эдийн засгийн болон экологийн соёлын байгуулалтын талаар үг хэлсэн байна. Үүнд, Ли Шөүжэнь гишүүн Бүх Хятадын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоог, Лю Жишянь гишүүн цэрэг армийн болон иргэний хэрэглээний техник хоорондын уялдаа холбоо, Чэнь Шивэнь гишүүн хөдөө аж ахуйн салбарын хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийн талаар, Чи Фүлинь гишүүн Засгийн газар болон зах зээлийн харилцааг зохицуулах тухай, Жэн Хүйчян гишүүн ардчилсан холбооны төв хорооны өмнөөс, Жү Вэйчүнь гишүүн УТЗЗ-ний БХХ-ны Үндэстэн болон шашин суртахууны зөвлөлийн өмнөөс, Жан Хунмин гишүүн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал болон төлөвлөлтийн талаар, Хао Минжинь гишүүн Хятадын Үндэсний Ардчилсан байгуулалтын нийгэмлэгийн төв хорооны нэрийн өмнөөс, Фү Чэнюй гишүүн аж ахуйн нэгжийн өөрчлөлтөд тулгарч байгаа асуудлуудын эргэн тойронд, Жү Баочэн гишүүн хөдөө аж ахуйн салбарын өмнөөс, Шүй Жя-Инь гишүүн ядуурлыг бууруулах ажлын талаар, Лань Фэнхүй гишүүн аж ахуйн нэгжийн эрхлэлтийн татварыг нэмүү өртгийн татвар болгон өөрчлөх талаар, Шүй Шяолань гишүүн эдийн засгийн хөгжлийн шинэ төлөвт хэрхэн нэгдсэн байдлаар төлөвлөх, бие даан шинийг санаачлах зэрэг арга хэмжээний талаар тус тус үг хэлсэн байна.

Найруулагч:Т.Буянхишиг
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:629
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой