Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина

Хятад улсад зохион бүтээсэн, одоогоор дэлхий дээр хамгийн томд тооцогдож буй усан дээр буугч AG600 нисэх онгоцны анхны туршилтын нислэгийг 5 дугаар сард хийхээр төлөвлөжээ.

Анхны нислэгийг газар дээр хийсний дараагаар энэ оны хоёрдугаар хагаст AG600-г усан дээр турших ажээ. Ерөнхий зохион бүтээгчийн орлогч Ван Жэнлуны ярьснаар, зохион бүтээгчид уг онгоцны цахилгаан хангамжийн бүхээгний системийн бие даасан байдлын туршилтыг хийжээ. “Мөн бид удирдлага, гидрийн системийн туршилтыг хийж дуусгаад байна” хэмээн тэрбээр хэллээ.

“Энэ сарын сүүлчээр бид резонансын туршилтыг эхлэх ба уг туршилт 20 хоног үргэлжилнэ. Үүний дараа яг хэзээ нислэг үйлдэх вэ гэдэг нь нисгэгчдийг аль хэр хурдан бэлтгэхээс хамаарна ” гэж Ван Жэнлун ярьж байна.

Хятадын нисэх онгоц үйлдвэрийн корпорацын бүтээсэн AG600 гидр нисэх онгоц нь иргэний агаарын тээврийн хэрэгцээнд зориулагджээ. Түүнийг ойн түймэр, аврах ажиллагаа явуулахад ашиглах боломжтой. Гэхдээ уг нисэх онгоцыг Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргийн нисэх хүчин эргүүл хийхдээ ашиглаж магадгүй гэсэн мэдээлэл бий.

AG600-ийн хөөрөлтийн дээд жин нь 53,5 тонн. Уг нисэх онгоц 500км/цаг хүртэл хурдалж, буулгүйгээр 4,5 мянган км зайг туулах чадвартай. Буулгүйгээр 12 цаг нисч чадах ба  далавчны далайц нь 38,8 м, ердийн нисэх онгоцны буудал болон усан дээр буудаг байна. AG600 нь 20 секундэд 12 тонн хүртэл усыг соруулж чадах ба нийтдээ 370 тонн хүртэл хэмжээний усыг нэг удаад тээвэрлэх хүчин чадалтай ажээ.

АG600 нь зорчигч тээврийн, ачааны гэсэн ангилалтай ба одоогийн байдлаар түүнийг худалдаж авахаар 17 захиалга ирээд байна. 

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:http://mt.sohu.com
Мэдээ үзсэн:7573
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой