Хятадын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулсан хилийн чанад дахь худалдааны чөлөөт бүс үр өгөөж ихтэй байна

Хятадын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулсан хилийн чанад дахь худалдааны чөлөөт бүс үр өгөөж ихтэй байна

Энэ жилийн 5 дугаар сард "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил"олон улсын дээд уулзалт Бээжин хотноо зохиогдоно. "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил"-ийн байгуулалт улам эрчимжиж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулж байгуулсан гадаад дахь худалдааны чөлөөт бүс нь хамтран ажиллаж хамтдаа хөгжих уриаг тууштай хэрэгжүүлсээр байна. Камбожийн Сианук боомтын эдийн засгийн онцгой бүс, Тайландын Тайланд-Хятадын Лүө-Юн аж үйлдвэрийн парк бол үлгэр жишээ бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүд "Хилийн чанадад хамт хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулах"-д чухал индэр болж, Камбож, Тайланд хоёр орны эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна.

2008 онд байгуулсан Камбожийн Сианук боомтын эдийн засгийн онцгой бүс 11.13 ам дөрвөлжин километр талбайтай, Хятадын Хундөү групп тэргүүлэн ажиллаж, Хятад, Камбожийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран Камбожийн Сианук мужид байгуулсан үндэсний хэмжээний хилийн чанад дахь худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны бүс юм. Өнөөгийн байдлаар тус бүсэд нийт 109 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ба эдгээрээс Хятадын хөрөнгө оруулалттай компани 94 байгаа ба Хятадын аж ахуйн нэгжүүдийн Камбожийн вант улсад хөрөнгө оруулах чухал индэр болон хөгжжээ.

Тус бүс одоо Камбожийн хамгийн том, хамгийн их хөгжсөн эдийн засгийн онцгой бүс болж, тэр орон нутагт нийт 16 мянган ажлын байр гаргаж өгчээ. Камбожийн эдийн засгийн хөгжлийг удирдан, тус орны иргэдийг ажлын байраар хангах нь энэ бүсийн гол зорилго юм. Бас ойр тойрны бүс нутагтай эв найртай байх нь ч маш чухал. Хятадын Хундөү группийн төлөөлөл удирдах зөвлөлийн захирал Жөү Хайжян хэлэхдээ: Аж ахуйн нэгжүүд "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил"-ийн үйл хэрэгт оролцож гадаадад хөрөнгө оруулахдаа олон нийтийн ажлыг идэвхтэй өрнүүлж, тус орны иргэдийн дэмжлэгийг авах хэрэгтэй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Сианук мужийн эдийн засгийн онцгой бүс Камбожийн эдийн засгийг хөгжлийг толгойлж байна. Мөн маш олон ажлын байр бий болгосон. Бид зөвхөн ажлын байр гаргаад зогсохгүй ойр тойрныхоо оршин суугчидтай эв найртай байж хамт хөгжихийг хичээдэг. Эндхийн зарим тосгонд сургууль байхгүй байсан бол бид сургууль байгуулж, багш урьж, сургалтын материалаар хангаж өгсөн. Эдгээр сургууль тосгонд ач холбогдлоо өгч, тосгоны ардууд бидэнд талархаж явдаг. Бас ядуу амьдралтай айлд хоол хүнс, ахуйн хэрэглээний зүйлс хүргэж өгдөг. Энэ нь биднийг ойр тойрныхоо хүмүүстэй эв найртай байхад тустай юм."

Жянсү мужийн Hodo корпорацтай адилхан Жэжян мужийн Хуали корпорацын Тайландад байгуулсан Тайланд-Хятадын Лүө-Юн аж үйлдвэрийн парк бол "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын үлгэр жишээ бөгөөд Хятадын үндэсний зэрэглэлийн хилийн чанадад байгуулсан эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс юм. Аж үйлдвэрийн парк Хятадын хөрөнгө оруулагчдад чиглүүлэн үйл ажиллагаа явуулах бөгөөд Хятадын Хуали корпорац, Тайландын Амата корпорац хамтран ажиллуулж байна. 2005 онд байгуулагдсан Тайланд Хятадын Лүө-Юн аж үйлдвэрийн парк "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын үйл явцыг түргэтгэхэд хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд, одоогийн байдлаар Хятадын хөрөнгө оруулалттай 90 гаруй аж ахуйн нэгж тус паркт үйл ажиллагаагаа явуулж, Хятадын уламжлалт аж ахуйн нэгжүүдийн Тайланд улс дахь аж үйлдвэрийн кластер төв, үйлдвэрлэл экспортын бааз болоод байна. Тайланд-Хятадын Лүө-Юн аж үйлдвэрийн паркийн орлогч захирал Ү Гуан-Юнь хэлэхдээ: Бидний байгуулсан аж үйлдвэрийн парк Хятадын аж ахуйн нэгжүүд "хилийн чанадад үйл ажиллагаа явуулах" үндсийг тавилаа гэж хэлсэн юм.

"Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл, манай паркт үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Тайландын засгийн газрын байгууллагын гааль, татвар, цахилгаан эрчим хүч хариуцсан байгууллагуудыг паркт ирж ажиллахыг урьж, Тайландын зарим хууль тогтоомж, бодлогын талаар яриулдаг. Бид иймэрхүү харилцааг өргөжүүлэн, дараагийн аж ахуйн нэгжүүдэд туршлага хуримтлуулан, нөлөөгөө нэмэгдүүлж байна."

2016 оны эцсийн байдлаар, Хятадын аж ахуйн нэгжүүд "Нэг бүс нэг зам" дагуу орнуудад хилийн чанад дахь эдийн засаг худалдааны 56 бүс байгуулж, нийт 18.55 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Мөн эдгээр орнуудад 1.07 тэрбум ам.долларын татвар төлж, 177 мянган ажлын байр гаргаж өгчээ. Хилийн чанад дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс нь "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг урагшлуулах чухал "холбоос" болж, Хятадын аж ахуйн нэгжүүд хилийн чанадад үйл ажиллагаа явуулах чухал индэр болсон гэж хэлж болно.

Найруулагч:С.ОЮУНСОД
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:119
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой