Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон техникийн ажилтны солилцоог хурдасгаж байна

Жингийн хонхны дуутай эртний торгоны замаар усан үзэм, царгас зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятадад нэвтэрч, Хятадын цай, торго мөн адил дэлхий дахинд тарав.

Өнөөдөр "Нэг бүс нэг зам" хамтын ажиллагааны санаачилгын дагуу тэр үеийн торгоны замын хот Хятадын Шаань Ши муж хөдөө аж ахуйн олон улсын солилцооны тавцанг идэвхтэй байгуулж, торгоны зам дагуух эдийн засгийн бүсийн олон орон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон техник, боловсон хүчний салбарын хамтын ажиллагааг урагшлуулан, тасралтгүй гүнзгийрүүлж байна.

Хятадын баруун хойд нутаг Шаань Ши мужийн Ши Ань боомтын дотор, орчин үеийн том оврын тоног төхөөрөмжийг галт тэрэгнээс буулган баглаж байв. Энэ оны 2 дугаар сарын 22-ны өдөр Казахстаны улаан буудайг дүүртэл ачсан төв Азийн хүнсний бүтээгдэхүүн ачдаг тусгай галт тэрэг Ши Ань боомтоор нэвтэрснээр Хятадын эх газар дахь үр тариа хилээр оруулдаг цорын ганц тогтмол боомт болон мах махан бүтээгдэхүүн хилээр оруулдаг боомт болжээ. Европ болон төв Азийн бүс нутгаас авчирсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн энэхүү тээврийн гол зам шугамаар дамжин тасралтгүй Хятадад орж ирж байна.

Ши Аний олон улсын боомт болон бизнесийг дэмжих газрын дэд дарга Бай Чиньбинь танилцуулахдаа, "Үр тарианы бүтээгдэхүүний боомт гаднаас орж ирсэн захиалгын анхны барааг хүлээн авлаа. Энэ нь Казахстаны улаан буудайг Хятадын нутагт зөөвөрлөн оруулж, ахиад төв станцад ачааг буулган үйлдвэр лүү зөөвөрлөж гурил болгоод зах зээлд борлуулах юм. Казахстаны улаан буудай чанар сайтай, борлуулалтын өнөөгийн байдал маш сайн байна. Мах, махан бүтээгдэхүүний боомт гарц шалгалтаар шаардлага хангасан нь нотлогдсон. Захиалгын анхны бараа тэнгисийн замаар ирж байгаа, 4 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Тяньжинь боомтод хүрч, тэндээс гаалиар дамжин усан зам, төмөр замын тээврээр Ши Ань гарамд хүрснээр баруун хойд нутгийн хэрэглээний зах зээлд орно."

Зам тээврийн хялбар нөхцөл нь Хятад улс болон "Нэг бүс нэг зам" дагуух улс орнууд хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны хөгжлийг ахиуллаа. Ши Ань хотын Айжүй хүнсний бүтээгдэхүүний аж үйлдвэрийн корпорацын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жя Хэ-и "Хятад улс болон Казахстаны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа нь хоёр талд ихээхэн ашиг хүртэж буйн үлгэр жишээ юм" гэж үзжээ.

Жя Хэ-И: "Казахстаны нутаг дэвсгэр нь Хятадын 13 Шаань Ши мужтай тэнцдэг боловч хүн ам нь харин Шаань Ши мужийн хүн амын талтай л тэнцдэг юм. Газар нутаг өргөн уудам, эд агуурс элбэг дэлбэг байдаг бөгөөд газар нутгийнх нь бараг гуравны нэг хувиас тал хувь нь эдэлж ашиглаагүй газар байдаг. Жил болгон тариачид юу тарихаа төдийлөн мэддэггүй, тарьсны дараа худалддаггүй болохоор маш сэтгэл зовж суудаг. Бид тэнд хүрээд тэндэхийн Засгийн газар, орон нутгийн үр тарианы фирмтэй хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний захиалгын хамтрал хоршоо байгуулсан. Засгийн газраас мөнгө гаргаж тариачдаар үр тариа тариулж, тариачид үр тариагаа цайруулсны дараа бидэнд өгч, Засгийн газраас бидэнд экспортын татварыг буцаан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хямд үнийн нөхвөр олгодог болохоор, давуу талаараа харилцан нөхөж болдог тул, энэ нь Казахстаны хувьд ч маш сонирхдог төсөл юм" гэлээ.

Казахстаны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах төслийн хариуцлагатан Даорэн сэтгүүлчид ярилцлага өгөх үеэр хэлэхдээ, Хятад, Казахстаны хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны төслүүд нь үр ашиг авчирсан бөгөөд Торгоны замын эдийн засгийн бүс нь Шиньжянаас баруун тийш дамжин өнгөрөх анхны орон бол Казахстан болох юм.Үүнээс тэр нь үндэсний хөгжлийн боломжийг харсан байна. Тэрээр хэлэхдээ, Энэ үйлдвэр хамгийн дэвшилтэд технологийг авчирч, үйлдвэр нь жилд 300 мянган тонн үр тариа боловсруулж бидний үр тарианы талбайг өргөтгөж, бүтээгдэхүүний төрөл зүйлийг олон болголоо. Одоо энэ үйлдвэрт ихэнх нь тухайн газрын хүмүүс ажиллах болж, орон нутгийн татварыг нэмэгдүүлж, экспортыг өсгөжээ. Энэ нь Казахстанд маш их ашигтай юм гэжээ.

"Нэг бүс, нэг зам" дагуу хөгжиж буй орнууд маш олон байдаг. Хөдөө аж ахуйн эрчимтэй хөгжлийг хангахад боловсон хүчин бэлтгэх ба техник дутагдаж болохгүй юм. Хятадын Шаань Ши мужийн Янлин хөдөө аж ахуйн үлгэр жишээ бүс нь хөгжиж байгаа орнуудын хөдөө аж ахуйн хөгжлийн онцлогт тохируулж, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлсэн юм. 2005 оноос эхэлж, Янлин гадаадад туслах 71 төслийг хэрэгжүүлжээ.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:131
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой