Чинжүүний ач тус

Чинжүү хүний эрүүл мэндэд тун ч их тустай ногоо.

   Зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй, хавантай, цус багадалт, нойргүйдэл, дархлаа суларсан үед чинжүү хэрэглэхийг зөвлөж байна. Мөн ходоодны үйл ажиллагааг сайжруулж, артерын даралтыг бууруулдаг байна. Цус шингэрүүлэх чанартай учраас бүлэгнэлт үүсэхээс сэргийлдэг. Түүнээс гадна, хүний биед цацраг нэвтрэхээс хамгаалдаг чанар ч чинжүүнд бий гэнэ. Амтат улаан чинжүүг багтраа хөдлөх үед хэрэглэж болно. Бронхиттой тэмцэж, хавдрын эсийн ургалтыг зогсоох сайн талтай.

Хүний ой санамжийг сайжруулах ид шид ч чинжүүнд байдаг гэнэ. Өдөрт дор хаяж ганц ширхэг чинжүү идчихдэг хүн бусдаас илүү өөдрөг сэтгэлтэй байдаг гэдгийг судлаачид тогтоожээ.

Басхүү гоо сайханд тустай гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Хараа сайжруулж, нүдэнд сайнаар болгодог. Шүдэнд ч сайн нөлөөтэй, арьсыг толигор сайхан байлгахад дэм өгдөг. Хумс хугараад, өнгөө алдаад байгаа бол элдэв химийн найрлагатай тос хэрэглэхээсээ өмнө чинжүү л ид.

Энэ ногоонд дуртай хүмүүсийн үс хурдан ургадаг бас хөвсгөр зөөлөн байдаг гэнэ. Залуудаа чинжүү их иддэг байсан эмэгтэйчүүд өтөл насандаа ясны сийрэгжилтээс айх хэрэггүй. Хоолны дэглэм барьж байгаа үед хоолны цэсэндээ заавал оруулаад үзээрэй. Батга гарч зовоогоод байдаг эмзэг арьстай бол чинжүүний ид шидийг үзэх хэрэгтэй байх нь.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://www.ugluu.mn
Мэдээ үзсэн:62
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой