ӨМӨЗО-ны “Билгүүдэй” нэрэмжит II 512 хүчит бөхийн барилдаан боллоо

ӨМӨЗО-ны “Билгүүдэй” нэрэмжит II 512 хүчит бөхийн барилдаан энэ сарын 17-ны өдөр Ордос хотын Чингисийн онгоны жуулчлалын газар болж өндөрлөв.

    Өвөр Монголын нийт 45 хошуу нутгийн бөхчүүд оролцсон төдийгүй Яргай, Хөхнуур зэрэг бусад муж орны бөхчүүд ч зодоглон оролцсон юм.

Баруун Үзэмчин хошууны Цагаанзаан ес даван түрүүлж эзэн сүргийн есөн цагаан хөлгөөр шагнуулсан бол зүүн Үзэмчин хошууны Алтандуулга үзүүрлэж, 30 мянган юаниар шагнууллаа. Баруун Сөнид хошууны Өрнөлт, Шулуун Цагаан хошууны Бүрэнсайн тус тус гурав, дөрөвдүгээрт дэвж, 15 мянган юаний шагналын эзэд болсон юм. Мөн баруун Үзэмчин хошууны Даваасанбуу, зүүн Үзэмчин хошууны Батжаргал, Баярбаатар, Цэцэнбилэг нар дээд наймд дэвж наадамчин олноо баясгалаа.

Найруулагч:Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж:Талын дуу хоолой радио
Мэдээ үзсэн:168
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой