Трамп Улаан өндөгний баяр тэмдэглэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордны тэргүүний хувиар анх удаа Улаан өндөгний баярыг тэмдэглэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Трамп, гэргий Меланья Трамп болон хүү Баррен Трампийн хамт Цагаан ордны ажилчдын хүүхдүүдтэй цагийг зугаатай өнгөрүүлэв.

Тэд Цагаан ордны тагтан дээрээс туулайны чихмэлэн баг зүүсэн залуутай хамт төрийн дуулал дуулж, албан ёсоор Улаан өндөгний баяр ирснийг зарласан байна. Төрийн дуулал эхлэхээс өмнө хатагтай Трамп хүүгийнхээ хамт гараа зүрхэндээ тавьжээ.

 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:xinhuanet.com
Мэдээ үзсэн:134
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой