Цөөхөн тоглоомтой хүүхэд ухаантай, хичээнгүй, дайчин хүн болж төлөвшдөг

Ухаантай ээж аавууд үүний эсрэг амьдардаг юм шүү. Тэд хүүхдийнхээ тоглоомыг илүү цөөн тоонд барихыг хичээдэг.

Тоглоом бол зөвхөн тоглох зориулалттай зүйл биш гэдгийг та мэдэх үү. Энэ бол түүнд хорвоо ертөнцийг танин мэдэх гол хэрэглүүр, бас хүмүүсийн амьдралыг судлах талбар нь болдог юм.

Ихэнх гэр бүлүүд хүүхдэдээ тоглоомоор дутаалгүй өсгөхийг зорьдог. Ийм ч болохоор зочны өрөө, унтлагийн өрөө, за тэгээд үүдэнд тэр чигтээ тухайн хүүхдийн тоглоом хөглөрч байх нь энгийн үзэгдэл болжээ. Харин ухаантай ээж аавууд үүний эсрэг амьдардаг юм шүү. Тэд хүүхдийнхээ тоглоомыг илүү цөөн тоонд барихыг хичээдэг. Учир нь цөөхөн тоглоомыг хүүхэд илүү хайрлаж, гамнаж, түүгээрээ илүү удаан тоглохыг хичээдэг байна.

Тэгвэл цөөхөн тоглоомтой байснаар таны хүүхдэд ямар ач тустайг тайлбарлаж өгье:

1. Таны хүүхэд илүү бүтээлч болно. Хэтэрхий олон тоглоом хүүхдийн ургуулан бодох хийгээд хөгжүүлэх сэтгэлгээг хааж байдаг бол цөөхөн тоглоом нь тэдэнд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх учиртайг ойлгуулж өгдөг.

2. Таны хүүхдийн анхаарал илүү сайн төвлөрдөг болно. Хэтэрхий олон тоглоомон дунд хүүхэд төөрч, анхаарал нь сарнидаг.

3. Хүүхэд нийгмийн харилцаанд илүү идэвхтэй болно. Ингэснээр тэд цөөхөн тоглоомоо бусад хүүхдүүдтэй хэрхэн хуваалцаж тоглох, солилцох, томчуудаар хэрхэн шинэ тоглоом авахуулын тулд тэдний эвийг олоход суралцана.

4. Тэд аливаа зүйлийг хайрлаж гамнахыг ойлгоно. Цөөхөн тоглоомоо эвдээд дуусвал түүнд өөр зүйл үлдэхгүй учраас тэд маш их анхаарна.

5. Хүүхэд тань унших, бичих, бас урлагт үнэхээр хайртай нэгэн болж өснө. Цөөхөн тоглоом нь хүүхдийг тань үлгэрийн ном унших, хөгжим сонсох, буддаг ном судлах гээд маш олон зүйлийг хийхэд нь тусална.

6.Хүүхэд авхаалж, самбаатай нэгэн болж төлөвшинө. Тэд сургуульд орсон ч тулгарсан асуудлаа хялбархан шийдэж чаддаг болно.

7. Хүүхэд юм юмны учрыг олоогүй байж маргалдахаас зайлсхийдэг, асуудлын учрыг олох гэж хичээдэг нэгэн болно. Учир нь хэт олон тоглоом хүүхдэд амжилтанд хүрэхийн тулд заавал хичээх шаардлагагүй, чамд өөр сонголт бий шүү гэсэн ойлголт төрүүлдэг. Харин цөөхөн тоглоом түүнийг аль ч зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг, түүний төлөө өөрийгөө дайчлахад сургадаг.

8. Таны хүүхэд маш шургуу, хичээнгүй нэгэн болж өснө. Хэт олон тоглоомтой хүүхэд ихэнхдээ бууж өгөхдөө амархан хүн болдог бол үүний эсрэг орчинд өссөн жаалууд харин ч хатуу самар болдог.

9. Тэд амиа хичээсэн хүн болохгүй. Бүх зүйл нь хангагдаж өссөн хүүхэд өөртөө бүх зүйлийг авч байж санаа нь амардаг бол ямар нэг зүйлээр дутагдаж өссөн хүүхэд бусдыг илүү ойлгодог, бусдад тусалдаг нэгэн болж төлөвшдөг.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:http://www.mongoljingoo.mn
Мэдээ үзсэн:513
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой