Хятад улс 2020 онд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтыг эрс өсгөнө

Хятад улс 2020 онд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах хэмжээг 68 хувьд хүргэхээр зорьж байна.

         Синьхуа агентлагийн мэдээлснээр, Хөдөө Аж Ахуйн Яамны сайд Ханьбинь 17-ны өдөр хэлэхдээ, Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтыг хөгжүүлэх зорилгын дагуу 2020 он гэхэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах хэмжээг 68 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Улмаар 2025 он гэхэд 75 хувьд хүргэж, бүтцийг улам шилдэг болгон, бие дааж шинийг бүтээх ажлыг эрчимжүүлж, дунд зэргийн хөгжсөн орны түвшинд ойртуулах болно гэсэн байна.

Мөн тухайн өдөр Ханьбинь Жэнжөүд хуралдсан Бүх Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний брэндийг дэмжин хөгжүүлэх хурлын үеэр:

- 2016 онд Бүх Хятадын жилийн орлого нь 20 сая юаниас давсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах аж ахуйн нэгжүүд 81 мянгад хүрч, орлого нь 20 триллион юаньд хүрсэн. Ашгийн нийт хэмжээ нь нэг триллион 300 тэрбум юаньд хүрсэн байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэр нь хөдөө аж ахуйн, хөдөө тосгоны эдийн засгийн тулгуур үйлдвэр болж байна гэж хэлсэн байна.

Найруулагч:С.ОЮУНСОД
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:104
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой