Хятад, Канадын ерөнхий сайд нар утсаар ярьлаа

Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 4 дүгээр сарын 18-ны орой Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой утсаар ярьлаа.

     Ли Кэчян:

- Өнгөрсөн онд Хятад, Канадын Ерөнхий сайд нарын харилцан айлчлал амжилттай болж, тэдний оны ээлжит уулзалт анх удаа зохиогдсон ба хоёр орны харилцаа шинэ шатанд хөгжсөн байна. Өнөөдөр ч энэ бүхэн үр өгөөжөө үзүүлсээр л байна. Хятад, Канадын эдийн засаг, санхүүгийн стратегийн яриа хэлэлцээр удахгүй эхлэх бөгөөд хоёр орны чөлөтө худалдааны бүсийг байгуулах санал зөвшилцлийн хоёр дахь хурал ч удахгүй зохион байгуулагдах болно гэсэн байна.

Ерөнхий сайд Ли Кэчян:

- Хятадын тал Канадын талтай хамтдаа хичээн чармайж, худалдаа эдийн засгийн харилцаа болон харилцан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, цаг уурын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллаж, шинэ эрчим хүч зэрэг шинэ хөгжиж буй салбарт хамтын ажиллагаа байгуулж, хамтын ажиллагааны шинэ хөгжлийг бий болгохыг хүсэж байна. Канадын тал Хятадын шинэ техникийн бүтээгдэхүүнд авч байгаа хязгаарлалтаа багасгахыг Хятадын тал хүсэж байна. Энэ нь хоёр орны худалдааны хөгжил болон ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд ашигтай юм гэсэн байна.

Ерөнхий сайд Жастин Трюдо:

 - Хятадын талтай эв найртай хамтран ажиллахыг Канадын тал чухалчлан үздэг бөгөөд хоёр орны ерөнхий сайд нарын харилцан айлчлал идэвхтэй ач холбогдол өгч байгаад баяртай байна. Хятад, Канадын эдийн засаг, санхүүгийн стратегийн яриа хэлэлцээр болон хоёр оны чөлөөт худалдааны бүсийг байгуулах санал зөвшилцөл удахгүй эхлэх гэж байгаа нь хоёр орны харилцаа зөв замаар хөгжиж буйн илрэл юм. Канадын тал Хятадын талтай хоёр талд худалдаа хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж, олон салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, хөгжлийн өргөн боломж бүрдүүлж, олон улсын хамтын нийгэмлэгээс дэлхийн чанартай сорилтыг даван туулах, энх тайван болон хөгжлийг эрчимжүүлэхэд илүү хүчин зүтгэл үзүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлжээ.

Найруулагч:Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж:ХОУД
Мэдээ үзсэн:89
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой