Монгол хоол хүнс Хятадын зуушны системд жагслаа

Монгол хоол хүнс Хятадын зуушны системд албан ёсоор жагссан байна.

ӨМӨЗО-ны Хүнс, рестораны салбарын нийгэмлэгээс сүүлийн өдрүүдэд мэдээлснээр, Монгол хоол хүнсний төрөл нь Хятадын ес дэх зуушны системд /стиль/ албан ёсоор жагссан байна.

Хятад улс нь хоол хүнсээрээ дэлхийд алдаршсан гэдэг. Хятадын хоол хүнсний соёлд найман том зуушны систем байдаг билээ. Тодруулбал: Шаньдун, Жянсу, Гюандун, Сичюань, Жэжян, Фүжянь, Хунань, Аньхуй зэрэг муж орны хоол хүнсний систем байдаг бол Монгол хоол хүнс нь эдгээрийн үргэлжлэл болж ес дэх нь болж байгаа ажээ.

Хятад улсын төв умард хэсэгт байрлах Өвөр Монгол нь нүүдэлчин үндэстний өвөрмөц соёлын уламжлалтай. Байгальд ээлтэй, эрүүл хоол хүнсийг эрхэмлэх болсон өнөөдөр Монгол хоол нь өвөрмөц онцлогоороо Хятадын ес дэх хоол хүнсний системийг бий болгож чадна хэмээн судлаачид үзжээ.

ӨМӨЗО-ны Хүнс, рестораны салбарын нийгэмлэгийн дарга Лан Лишинь хэлэхдээ:

- Монгол хоол хүнсний системийг бий болгохын тулд манай нийгэмлэг нь Өвөр Монголын Стандартчиллын хүрээлэнтэй олон жил хамтран ажиллаж, Өвөр Монголын бүс нутгийн өвөрмөц хоол хүнсийг стандартчилж, монгол зуушны системийг бий болгосноор Хятад улсын дотоод гадаадын үйлчлүүлэгчдийн таашаалд хүргэж чадсан юм гэжээ.

Монгол хоол хүнсний чиглэлээр ажиллаж байгаа Франц улсын тогооч Хао Шюа хэлэхдээ:

- Монгол хоол хүнс маш өвөрмөц амттай. Энэ төрлийн зуушны системийг сайн сурч судлаад эх орондоо түгээн дэлгэрүүлнэ. 

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Умардын мэдээ мэдээллийн сайт
Мэдээ үзсэн:92
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой