Ши Жиньпин Гуанши мужийн Бэйхай хотод ажиллаж байна

ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 19-ний өдөр Гуаншигийн Жуан үндэстний Өөртөө Засах Орны ажил байдалтай танилцахдаа эн тэргүүнд Бэйхай хотод очсон байна.

    Ши Жиньпин дарга Бэйхайд очсон өдрөө эхлээд Хапүгийн соёлын музей дэх тэнгисийн торгоны замын соёлын дурсгалт зүйлстэй танилцсан байна. 

Дараа нь тэрээр Бэй Бүвань дахь Ти Шаньганий олон нийтийн боомттой танилцаж, боомтын төлөвлөгөө, бүтээн байгуулалтын байдал, мөн Гуаншийн Бэй Бүваний эдийн засгийн бүсийн хөгжил, АСЕАН-д нээлттэй хамтын ажиллагаатай танилцсан байна.

Ши Жиньпин: - Гуаншигийн хөгжил, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд энэ боомт чухал үүрэг гүйцэтгэж байна. Иймээс энэ боомт болон эргэн тойрны боомтуудыг бүтээн байгуулах шаардлагатай. Боомтын бүтээн байгуулалт бол маш чухал юм. Тэнгисийн эрэг хавийн хөгжлийг ахиулахын тулд эхлээд боомт бүтээн байгуулах хэрэгтэй гэж онцолжээ. 


 
Ши Жиньпин дарга: - "Нэг бүс нэг зам" санаачилгыг дэвшүүлсэн гурван жилийн туршид олон улсын хамтын нийгэмлэг өргөн хүрээнд эерэг нөлөө үзүүлсэн. 5-р сард "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд чуулганыг зохион явуулна. Тэр үед 20 гаруй орны төрийн тэргүүн, улс төрчид оролцоно. Энэ нь "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт хүний сэтгэлд хүрснийг харуулж байна. Бид "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын хүрээнд Хятадын нээлттэй хөгжлийг ахиулж, "Хоёр зуун жил" -ийн зорилтыг биелүүлэн, Хятадын аугаа их үндэстний сэргээн мандалт Хятадын мөрөөдлийг биелүүлэх болно. Бид хамтдаа энэ зорилтын төлөө хичээн зүтгэх болно. Мөн өөр өөрийн ажлын байрандаа Хятадын мөрөөдлийг биелүүлэх итгэл найдвартай байхыг хүсэж байна гэж онцолсон байна.

Найруулагч:Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж:ХОУД, Шиньхуа агентлаг
Мэдээ үзсэн:52
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой