Өвөр Монголын түүхэн дэх энэ өдөр буюу 4 дүгээр сарын 20

Өвөр Монголын түүхэн дэх энэ өдөр буюу 4 дүгээр сарын 20-ны өдөр

Хөххотыг урьд нь Гүй Сүй хот гэдэг байжээ. ӨМӨЗО-ны Засгийн газар 1954 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зааварчилгаа гаргаж нийгмийн нийт салбарын иргэдээс санал асуулга авч, мөн Хятадын төв зөвлөлийн Засгийн газраар зөвшөөрүүлж 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш Гүй Сүй хотыг Хөххот гэж нэрлэх болсон юм. Хөххот нь ӨМӨЗО-ны төв. Өвөр Монголын улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол санхүүгийн төв. Хятадын цэцэрлэгт хот, аялал жуулчлалын шилдэг хот, цагаан идээний хот зэрэг сайхан алдартай хот аж.

Хөххотыг одоогоос 2300 гаруй жилийн өмнө буюу Байлдаант улсын үеэс эхэлж байгуулсан юм. Монголын Түмэд аймгийн Алтан хаан 1572 он буюу Мин гүрний Лүн Чингийн 6 онд  Мин гүрэнтэй "Эрх мэдлээ хамтдаа эдлэх” найрсаг харилцаа нээж хот байгуулан “Гүй Хуа” гэж нэрлэх болов. Монголчууд харин “Хөххот” гэж нэрлэдэг. Хөххотыг ӨМӨЗО-ны төв хотоор тогтоосон нь 1954 оны үйл явдал.

Хөххот араараа тал нутагтай, өмнө хэсгээрээ Шар мөрөнтэй. Өнө олон жилийн түүх соёлын өвтэй Хятадын соёлын үүслийн газрын нэг. Энэ хотод 700 мянган жилийн өмнөх хүн төрөлхтний эртний чулуун зэвсэг үйлдвэрлэж байсан буурь “Да Ёогийн соёл”, МЭӨ дөрөвдүгээр зууны Байлдаант улсын үеэс байгуулсан Хятадын хамгийн эртний "Жао улсын урт цагаан хэрэм”, МЭ-ний нэгдүгээр зуунд “Хүннү ба Хан улсын эв найрамдал”-ын түүхэн гэрч болсон Жао Жюны онгон, монгол бичгээр сийлэн бичсэн дэлхийд ганц одон орны зурагт Очир шарлын эрдэнийн суварга, бурхны шашны барилгын үлгэр жишээ болсон Ширээт зуу гээд олон сайхан түүх соёлыг харуулсан онцлог барилгатай. Мөн торго цайны тэмээн жингийн улаа өртөө байсан юм. Сүм хийдийн соёл дэлгэрсэн орон, тал нутгийн соёл ба Шар мөрний соёл, нүүдлийн мал аж ахуй амьдрал, газар тариалан эрхлэх соёлыг нэгтгэсэн нутаг ус болно.

Найруулагч:Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж:Өвөр Монголын Өдрийн сонин
Мэдээ үзсэн:156
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой