“Монголын өдөрлөг” худалдааны үзэсгэлэн нээгдэнэ

2017 оны II удаагийн Хятад, Монголын(Бугат)“Монголын өдөрлөг” худалдааны үзэсгэлэн болон төслийн хэлэлцүүлэг 4 дүгээр сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Бугат хотын үзэгэлэнгийн ордонд зохион байгуулагдана.

Энэхүү үйл ажиллагаа нь “Нээлттэй шинийг санаачилсан, нөхөрсөг харилцан итгэлтэй, хамтран ажиллаж хамтдаа амжилт гарах” сэдвийн хүрээнд явагдана. Нийт 8 хэсэгт өрнөж, төслийн хэлэлцүүлэг нь 4 дүгээр сарын 20-ны өдөр урьдчилан явагдах аж. Төслийн хэлэлцүүлэгт Хятад, Монголын 110 аж ахуйн нэгж оролцож, 14 төсөлд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа юм байна. Үүнд, цахим худалдаа, хонь үхрийн мах экспортолж импортлох, цахилгаан, нүүрс, хил дамнасан аялал жуулчлал, их хэмжээний төмөрлөгийн төслийн хэрэгжүүлэлт зэрэг агуулга багтаж байгаа бөгөөд гарын үсэг зурах хөрөнгийн хэмжээ 2.66 тэрбум юаньд хүрч, нүүрсний уурхайн бүтээгдэхүүний солилцоо 700 мянган тонн болжээ. Энэхүү үзэсгэлэнд Монголын 62 худалдааны үзэсгэлэн, Хятадын 50 үзэсгэлэн дэлгэгдэх юм байна. Үүнд, хувцас, угаалгын бодис хэрэглэл, идээ, хонины ноос, арьсан эдлэл зэрэг үндэсний онцлогтой бараа бүтээгдэхүүнээр голлох юм. Мөн Монгол идээ амсах, Монгол Улсын уран зураг, гэрэл зургийг сонирхох, уран бичлэгийн үзүүлбэр хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Бугат хот нь Хятадын “Нэг бүс нэг зам”-ын бодлого Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор зэрэг төрийн бодлогын дагуу “Монголын өдөрлөг” худалдааны үзэсгэлэн болон төслийн хэлэлцүүлэг хийж, Өвөр Монголын хойд зүг болон зүүн зүгт нээлттэй хөгжлийг дэмжих үүргээ гүйцэтгэж байна. Мөн хоёр орны хамтын ажиллагаа солилцооны түвшинг дээшлүүлж, харилцан итгэлтэй хамтдаа амжилтад хүрэхийг биелүүлэхийн зэрэгцээ Бугат хот болон Монгол Улсын байнгын чанартай арилжаа худалдааны хамтын ажиллагааг ахиулах болно. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын УИХ-ын гишүүн, Дундговь аймгийн дарга зэрэг төлөөлөгчид оролцох юм байна.

Найруулагч:С.ОЮУНСОД
Эх сурвалж:northnews.cn
Мэдээ үзсэн:162
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой