”Нэг бүс нэг зам” дагуу орнуудтай боловсролын хамтын ажиллагаагаа эрчтэй хөгжүүлж байна

”Нэг бүс нэг зам” дагуу орнуудтай боловсролын хамтын ажиллагаагаа эрчтэй хөгжүүлж байна.

19-нд, Боловсролын яамнаас мэдээлснээр, Хятад улс 2016 онд "нэг бүс нэг зам" -ын стратегийн дагуу хамтдаа "боловсролыг хөгжүүлэх үйл ажиллагаа"ыг санаачилснаас хойш, Хятад улс "нэг бүс нэг зам" дагуу 24 оронтой боловсрол эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулж, зам дагуу орнуудтай хамтран ажиллах талаар эрч хүчээ нэмэгдүүлсээр байна.

Өнөөг хүртэл, Хятадын боловсролын яам 46 улс орон, бүс нутагтай эрдмийн зэрэг хамгаалахыг харилцан зөвшөөрөх хэлэлцээр хийснээс "нэг бүс нэг зам" дагуу 24 оронтой тохиролцоод байна. Хятадын Боловсролын яамны олон улсын хамтын ажиллагаа, солилцооны хэлтсийн дарга Шүй Таогийн танилцуулснаар, "нэг бүс нэг зам" дагуу орнууд Хятадын боловсролын чанар чансааг хүлээн зөвшөөрдөг болохоор хүмүүнлэгийн солилцооны хэлхээ холбоог ахиулахад тустай юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хэлэлцээр тохиролцсоны дараа Хятад улс болон холбогдох орнуудтай хийсэн сурагч оюутны солилцоо ч чухал юм. Хятадын сурагчид гадаадад суралцаад буцаж ирэхэд тэдний эрдмийн зэргийг бид хүлээн зөвшөөрдөг. Тэдний оюутнууд Хятадад ирж суралцаад буцахад Хятадын эрдмийн зэргийг тэд хүлээн зөвшөөрдөг. Ийм болохоор маш олон оюутан сурагчид эдгээр орнуудад очиж сурдаг. Хүмүүнлэгийн солилцоо, ялангуяа оюутан сурагчдын солилцоо нь Хятадын олон улсын хамтын ажиллагааны чухал ажил бөгөөд бодлогын талаар ч дэмжлэг үзүүлдэг гэжээ.

Бүртгэлд харуулснаар, 2016 он хүртэл, Хятадын их дээд сургуулиуд хилийн чанадад 4 байгууллага, 98 сургууль эрхлэх төслийн арга хэмжээ зохион явуулснаас 14 улс орон, бүс нутагт тархаж, олонх нь "нэг бүс нэг зам" дагуу орнуудад төвлөрч байна. Үүнд Хятадын уламжлалт анагаах ухаан, бизнесийн удирдлага, хууль эрх зүй, санхүү, хөрөнгө оруулалт, санхүүгийн менежмент зэрэг тусгай мэргэжил хамрагджээ.

Шүйтао хэлэхдээ: Боловсролын яам үндэсний стратегийн шаардлагын дагуу, Хятадын их дээд сургууль, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, боловсон хүчин бэлтгэх, хамтын ажиллагааны солилцооны ажлыг ахиулж байна гэжээ.

Жүй Тао хэлэхдээ: Жишээ нь Хятадын хурдны галт тэрэг Кени улстай хамтран ажиллах явцад Кенийн засгийн газраас бидэнд хандаж, хурдны төмөр замын техникийн салбарт мэргэжилтнээ бэлдэх санал тавьжээ. Бээжингийн Зам харилцааны их сургууль энэ саналын дагуу ажиллаж, Кени улсад хурдны төмөр замын чиглэлээр боловсон хүчин бэлдэж өгчээ. Ийм төсөл манай улсад олон бий. Энэ бол "Нэг бүс нэг зам"-ын боловсролын салбар дахь үйл ажиллагааны чиглэлтэй нийцэж байна гэжээ.

Мөн,"Нэг бүс нэг зам"-ын боловсролын салбарт хамтран ажиллах төслийг хэрэгжүүлэхийн тулд Хятадын Боловсролын яам муж, өртөө засах орнуудтай хэсэг бүлэг хуваан хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах хэлбэрээр "Нэг бүс нэг зам"-ын боловсролын хамтын ажиллагаанд тус төхөм үзүүлэх индэр байгуулах санал дэвшүүлсэн юм. Өнөөгийн байдлаар ӨМӨЗО, Гирин, Хармөрөн зэрэг 14 муж, өөртөө засах оронтой хамтын ажиллагааны хэлэлцээр хийжээ.

Боловсролын сайдын орлогч Тянь Шүежүнь хэлэхдээ: Хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу БЯ гадаад дотоодын шилдэг эх баялгийг нэгдсэн журмаар зохицуулж, тус төслийн байгуулалтад, "Нэг бүс нэг зам"-ын хамтын цогц байгуулах ерөнхий зорилтыг биелүүлэхэд боловсон хүчний дэмжлэг үзүүлж, иргэдийн ойлголцлоо гүнзгийрүүлэн, хамтын хөгжлийг биелүүлэх болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ: БЯ хэлэлцээрийн дагуу макро удирдамж, гадаадад сургууль эрхлэх, харилцан сурагч солилцох, улс буюу бүс нутгийн хэмжээний судалгаа хийх, нийгэм соёлын солилцоо, ажиллах чадварын байгуулалт, индэр гаргах зэрэг долоон хэлбэрээр бодитоор тус дөхөм үзүүлэн, хэлэлцээр хийсэн муж, өөртөө засах орнууд өөрийн газар зүйн давуу тал, орон нутгийн онцлогоо ашиглахыг эрчимжүүлэн, "Нэг бүс нэг зам"-ын боловсролын үйл ажиллагааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэжээ.

Найруулагч:С.ОЮУНСОД
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:132
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой