ӨМӨЗО-ны ”Хөдөлмөрчдийн баяр”-ыг тэмдэглэх тухай Хэвлэл мэдээллийн бага хурал

Өвөр Монголын Өөртөө Засах Орны “5.1-Хөдөлмөрчдийн баяр”-ыг тэмдэглэх цуврал үйл ажиллагааны тухай Хэвлэл мэдээллийн бага хурал 4 дүгээр сарын 20-ны өдөр Хөххотноо боллоо.

           2017 оны ӨМӨЗО-ны “5.1”-ний баярыг тэмдэглэх цуврал үйл ажиллагааг бүх Өвөр Монгол орны үндэстнүүдийн ажилчин түмэн “Дөрвөн бүх тал”-ын стратегийн бодлого болон “Арван гуравдугаар таван жил”-ийн төслийн эргэн тойронд сахин бараалж, нэгдэн зүтгэж байгаатай холбогдуулан зохион байгуулахаар болсон байна.

ӨМӨЗО-ны Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эдийн засгийн хэлтсийн дарга Ню Лиже:

- Энэ жилийн Өвөр Монголын “Хөдөлмөрчдийн баяр”-ыг тэмдэглэх үйл ажиллагаа өнгөрсөн хэдэн жилүүдийг бодвол өвөрмөц байгаа нь тодорхой. Бид шинэлэг арга замаар хөдөлмөрчдийн баярыг тэмдэглэх талаар илүү анхаарал хандуулж байна. Дарга удирдлагууд аж ахуй, үйлдвэрээр айлчлан, шилдэг ажилчид болон техникийн ажилчидтай уулзалтын хурал зохион байгуулах бөгөөд техникийн ажилчдын ур чадварыг дээшлүүлж, Өвөр Монголын шинжлэх ухааны хөгжилд хэрэгтэй боловсон хүчнийг бэлтгэнэ. Нөгөө талаар энэ удаагийн үйл ажиллагаагаар аль болох өргөн хүрээг хамруулан зохион байгуулах болно. Үүнээс гадна хөдөлмөрийн баатар, шилдэг ажилчдын Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлж байгаа хувь нэмрийг олон нийтэд сайн ойлгуулах явдал болно гэж хэллээ.

ӨМӨЗО-ны “Хөдөлмөрчдийн баяр”-ыг тэмдэглэх цуврал үйл ажиллагаа дөрвөн гол агуулгатай зохион байгуулагдах болно.

1. ӨМӨЗО-ны гол удирдах хүмүүс “5.1-Хөдөлмөрчдийн баяр”-ын шагнал гардуулах хуралд оролцож чухал үг хэлнэ.

2. “5.1-Хөдөлмөрчдийн баяр”-ын шагнал гардуулах хурлын үеэр бүх улсын, бүх орны шилдэг ажилчдад шагнал гардуулна.

3. 2017 оны Өвөр Монголын ажилчдын ажлын ур чадварын тэмцээний нээлтийн ёслол 4 дүгээр сарын 24-ний өдрийн үдээс өмнө 09:00 цагт эхэлнэ.

4. 2017 оны Бээжин, Тяньжин, Хэ Бэй, Өвөр Монголын муж алсласан ажил эрхлэлт болон аж ахуй эрхлэх цуврал үйл ажиллагааны Хөххот дахь том хэмжээний ажилчин элсүүлэх хурал 4 дүгээр сарын 8-ны өдөр болно.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:"Солонго" мэдээллийн төв
Мэдээ үзсэн:99
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой