Соёл иргэншилтэй Хятад улс

Соёл иргэншил гэдэг нэг улс орны хувьд соёлын хөгжил цэцэглэл, дээд түвшний оюун ухааныг харуулдаг.

        Нийгмийн хувьд шилдэг эмх замбараатай, тохь тухтай орчин ахуйтай, хүн хүний хооронд нөхөрсөг байхыг илтгэдэг. Хувь хүний хувьд соёл болвсролтой, дотоод сэтгэлийн цайлган цагаан байхыг илэрхийлдэг. Иймэрхүү соёл иргэншил бидний хувьд хүн нэг бүрийн хүсэл мөрөөдөл болно.

            Хятад улс бол дэлхийн соёл иргэншил үүсэн буй болсон улс орнуудын нэг  бөгөөд 5000 гаруй жилийн соёл иргэншлийн үүх түүхтэй. Эртний Египет, Вавилон, эртний Энэтхэгтэй хамт “Эртний соёл иргэншилтэй дөрвөн улс”-ын нэг нь болжээ. Эртний түүхэнд Хятадын иргэн дөрвөн их үүдэн бүтээлтийг хийсэн бөгөөд энэ нь техник мэргэжил, соёлын хөгжил цэцэглэлтийг харуулж, хүн төрөлхтний соёл иргэншилд чухал хувь нэмэр оруулсан байдаг. Хятад улс дэлхийн эртний соёл иргэншилтэй дөрвөн улсын нэг бөгөөд энэхүү соёл иргэншлээ өнөөг хүртэл уламжилж чадсан цорын ганц улс билээ.

            Эдийн засгийн хурдтай хөгжил иргэдийн өөрийн оюун чанарын хөгжил, нийгмийн соёл иргэншлийн хэмжээний дэвшилд дорвитой нөлөө үзүүлэн чухал үндэс суурийг тавьжээ. Гэвч нийгмийн эдийн засгийн хөгжлийн түвшин, эд барааны түвшний хөгжил дэвшил иргэдийн оюуны чанарын дэвшилттэй харьцуулшгүй юм. Жишээ нь, Хятадын эдийн засгийн хөгжлийн хурд болон иргэдийн оюун чанарын дэвшилтийн хэмжээ нь их зөрөөтэй бөгөөд олон талаар хоцорч байдаг. Энэ нь эдийн загсийн хурдтай хөгжлийн үр дагавар биш, харин Хятадын хэдэн мянган жилийн хөгжлийн түүхэн явцад буй болсон үр дагавар болно. Гэвч энэ нь нийгмийн хөгжлийн дагуу хүний оюуны чанарын хөгжил дэвшлийг шаардах бөгөөд энэ нь хүн нэг бүрийн өмнөө тавьсан зорилтын нэг болсон. Мөн хэдэн мянган жилийн түүхтэй Хятадын соёлын нэгэн дотоод агуулга болсон юм.

            Хятадын дүр төрх гадаад харилцааны дагуу хөгжиж, олон улсын нийгмийн анхааралд хүрээд байна. Өнөөдрийн дэлхий дахинд харагдаж байгаа Хятад улс бол нэгэн амьд, цог жавхаатай, хүсэл тэмүүлэл өвөрлөсөн дэлхийн дорнодахинд сүндэрлсэн Хятад улс болно.

 

Найруулагч:Б.ХУРЦАА
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:106
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой