Хөдөө аж ахуйг идэвхтэй хөгжүүлнэ

Дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллах үедээ хөдөө аж ахуйн хөгжлийг анхааралдаа авсан бөгөөд “Хөдөө орон нутгийн ажлыг чухалд үзэж, анхааралдаа авч ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн юм.

             Сүүлийн гурван жилийн хугацаанд Өвөр Монгол орон хөдөө аж ахуйг чухалчлан үзэж, хөдөө аж ахуйн хөгжлийг шинэ түвшинд хүргээд байна.

            Тариалангийн үйлдвэрлэлийн хүчийг нэмэгдүүлнэ

            Өвөр Монгол орон бол бүх Хятадын амуу будааны ургацын гол 13 орны нэг юм. Жил бүр улсын бараа бүтээгдэхүүнд хэрэглэх арван тэрбум амуу будааг хангаж байгаа бөгөөд хүн нэг бүрт ногдох амуу будааны ургацын хэмжээ бүх улсын хэмжээнд гуравдугаарт жагссан байна. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол орон тариалангийн газрыг хамгаалах дүрэм боловсруулж, мөн нөхөн олговрын дүрэм, хамгаалалтын нөхөн олговрын механизмыг боловсруулсан. Стандартад нийцсэн тариалангийн газар байгуулж, ус хэмнэх услалтын талбайг өргөжүүлэхээр барахгүй тус арга хэлбэрийг олон нийтэд сурталчилсан юм. 2016 онд Өвөр Монголын шилдэг таримлын ургацын хэмжээ 96 хувьд хүрсэн бөгөөд органик хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ бүх улсын 1/3 хувийг эзэлсэн байна. Амуу будааны ургацын хэмжээ дөрвөн жил дараалан 27.5 тэрбум килограммыг даваад байгаа юм.

            Өвөр Монголд эрдэнэ шиш, буудай, усан тутарга, шар буурцаг, төмс, нарим будаа, ноён шиш, юумай, ногоон буурцаг зэргийг голлон тарьж ургуулдаг. Түүнчлэн орон нутгийн газар шорооны онцлогтоо тохируулан тариалж, шилдэг амуу будааны бүтээгдэхүүн тарьж ургуулах суурин байгуулсан. Үүнд, эрдэнэ шиш, шар буурцгийн ургацын талбай болон хэмжээ нь бүх улсад гуравдугаарт жагссан байдаг. Төмсний ургацын талбай, хэмжээ нь нь бүх улсад тавдугаарт жагссан. Нарим будааны ургацын талбай бүх улсын хэмжээнд хоёрдугаарт орсон бол ургацын хэмжээ нь гуравдугаарт орсон байна. Ногоон буурцгийн ургацын талбай болон хэмжээ нь бүх улсын хэмжээнд хоёрдугаарт орсон ба наран цэцгийн ургацын талбай, хэмжээ нь бүх улсын хэмжээнд тэргүүлсэн.

            Мал аж ахуйн хөгжлийн хурд нэмэгдсээр

            Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол орон уламжлалт мал аж ахуйг орчин үеийн мал аж ахуйн хөгжил руу хөтөлсөөр байна. Үүнд, шинжлэх ухаан, техник мэргэжлийн ашиглан хөгжүүлэх арга хэлбэрээр хөтөлбөр болгож, малын үүлдрийг шилдэг болгохыг зорин ажиллаж, зорьсондоо ч хүрсэн. Орчин үеийн мал аж ахуйн хөгжлийг зохицуулж, гар хээлтүүлэг хийх аргаар малын үүлдрийг сайжруулсаар байгаа юм. Хонийг нэг жилд аль болох илүү хургалуулах арга хэлбэрийг ашиглан үржүүлэх чадавхийг нь нэмэгдүүлж, малын тоо толгойг батлан байгаль орчин, экологийн хамгаалалтыг сайжруулах ажилд үндэс суурь тавьж өгсөн байна. Нэрт бүтээгдэхүүн үйлдвэрлэх стратегийг хэрэгжүүлж, Сөнид хонь, Үзэмчин хонь, Хөлөнбуйр хонь, Хорчины үхэр зэрэг шилдэг үүлдрийн мал аж ахуйн бүтээгдэхүүн болон удирдлагын индрийг буй болгож, тал нутгийн үхэр хонины махны нэр хүндийг нь хамгаалах юм.

            Стандартад нийцсэн тэжээн үржүүлэх түвшнээ нэмэгдүүлнэ. Малчин айлууд хашаа саравч байгуулах, өвс бордооны хашаа барих, гүний усны худаг малтах зэрэг дэд бүтцийг бүтээн байгуулах, мал аж ахуйд хэрэглэх машин техник, тоног төхөөрөмжөөр дэмжиж, малчин айл өөрийн гэсэн мал аж ахуйн талбайтай болохыг дэмжинэ. Усны эх сурвалж сайтай хагас мал аж ахуй болон хагас тариалах нутагт ус хэмнэх тариалангийн суурин байгуулах ажлыг дэмжиж, ногоон бордоо даршуулах зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.

2016 онд Өвөр Монголын мал аж ахуйн хөгжлийг 12 жил дараалан баталсан бөгөөд малын тоо толгой 12 жил дараалан 100 саяас давж, 100 сая 360 мянгад хүрчээ.

            Хөдөө аж ахуйг үргэлжлэн хөгжүүлнэ

            Өвөр Монголын хөдөө аж ахуйн хөгжил нь хөдөө орон нутгийн хөгжлийг хөтөлсөөр байна. Хөдөө аж ахуйн эрхлэлтийн явцад ашиг орлогын холбоолсон механизм аж ахуйн нэгжийн амжилтад хүрэх эсэхийг тогтоох шалгуур болов. Ашиг орлогын хуваарилалтын тэнцвэргүй байдал нь хөдөө аж ахуйн хөгжилд хамгийн их саад болж байна. Өвөр Монголын хөдөө аж ахуйд холбогдох байгууллагууд холбоолон “Хөдөө орон нутгийн шилдэг аж ахуйн нэгж болон ард түмний хоорондын ашгийн холбооны механизмыг сайжруулах санал” боловсруулж, аж ахуйн нэгж болон ард түмний хамтын ашиг орлогыг нэмэгдүүлжээ. Шинэ хэлбэрийн хөдөө аж ахуйн нэгжүүдийн тариалантай холбогдох төсөлд бодлогын дэмжлэг үзүүлнэ. Хөдөө орон нутагт хоршоожил байгуулж, иргэдийн соёл, боловсролын түвшинг дээшлүүлнэ. “Шилдэг аж ахуйн нэгж + хоршоожил + малчин айл” гэсэн зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж, газар нутаг, хөрөнгө мөнгө, мэргэжлээр хувьцаа эзэмших арга хэлбэрийн дагуу хамтран ажиллах механизм боловсруулж, иргэдийн орлогыг батална. Ногоон үйлдвэрлэлийн сууринг байгуулж, хоршоожлыг төрөл хувааж ажиллуулна. Өнөөг хүртэл Өвөр Монгол оронд стандартад нийцсэн хөдөө аж ахуйн 1505 үйлдвэр, 2013 оныхоос 6 хувиар нэмэгджээ. 2.136 сая иргэд аж ахуйн нэгжид ажилд орсон бөгөөд дунджаар 4829 юаний цэвэр орлого олсон байна. Түүнчлэн хүн нэг бүрт хуваагдах орлогын 44.8 хувийг эзэлсэн байна.

            Зах зээлийн үнийн хувьралт болон хангалт, борлуулалтыг зохицуулахын тулд Өвөр Монгол орон нутгийн онцлогт тохируулан үнэ ханшийг батлах мехинизм хэрэгжүүлж, төмс, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг мачин айл, компаниудын хоорондын харилцааг зохицуулж, зөрчил маргааныг багасган, иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалж байна. 2015 онд Өвөр Монголын иргэдэд хуваагдах орлогын хэмжээ 10 мянган юанийг давсан бөгөөд 12 хувиар нэмэгдэж, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлсэн.

            ӨМӨЗО бол хөдөө аж ахуй голлосон том орон бөгөөд хөдөө аж ахуй, малчид, тариачдын ажил чухлаас чухал болжээ. Иймд Өвөр Монгол орон орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлж, ногоон бүтээгдэхүүний үйлдвэрийн сууринг байгуулан хөдөө орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх арга хэлбэрээр сайжруулж, хөдөө орон нутгийн хөгжлийг шинэ түвшинд хүргээд байна.

Зохиогч: ША ЮНМЭЙ
Найруулагч:Б.ХУРЦАА
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:122
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой