”Тянь Жөү-1” хөлгийг амжилттай хөөргөлөө

”Тянь Жөү-1” нэртэй ачаа тээврийн сансрын хөлгийг 4-р сарын 20-ны 19:41-д Вэньчаний хөөргөх баазаас хөөргөсөн бол багцаагаар 596 секундийн дараа сансрын хөлөг пуужингаас тусгаарлаж, товлосон тойрог замдаа орсон байна.

Энэ бол "Тянь Жөү" нэрэмжит ачаа тээврийн сансрын хөлөг болон "Чанжэн-7" зөөгч пуужингаас бүрдсэн сансрын станцын бараа тээврийн систем анх удаагаа ашиглалтад орж буй явдал бөгөөд тойрог замдаа орсны дараа урьдчилсан төлөвлөгөөний дагуу "Тянь Гүн-2" лабораторитой холбож тусгаарлах зэрэг олон техникийн туршилт хийх болно. Түүнчлэн "Тянь Жөү-1" болон "Тянь Гүн-2"-оос бүрдсэн нэгдмэл цогц нь сансар огторгуйд 2 сар гаруй аялах бол "Тянь Жөү-1" нь тусдаа бараг 3 сар аялах болно. Товлосон үүргээ биелүүлсний дараа тойрог замаас салж, товлосон тэнгисийн усан хилд газардана.

Дашрамд дуулгахад энэ бол "Чан Жэн" нэрэмжит зөөгч пуужингийн 247 дахь нислэг байгаа юм.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Хятадын Олон Улсын Радио
Мэдээ үзсэн:95
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой