80 настай номын дэлгүүр: Шинь Хюа

Шинь Хюа номын дэлгүүрийн түүхийг зургаар өгүүлэхүй

Шинь Хюа /XINHUA/ номын дэлгүүр анх 1937 оны 4 дүгээр сард “ХКН-ын Төв хорооны Намын сонины зөвлөлийн тараах тасаг” нэрээр Янь Ань орны Сэрүүн Тунгалаг уул буюу Чин Лян Шань хэмээх газрын Вань Фө Дүн буюу Түмэн бурхны агуйн хамгийн доод давхрын энэхүү чулуун агуйд “мэндэлж” өнөөдөр болоход 80 дахь хавар намрыг туулжээ.

1939 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ХКН-ын Төв хорооны Хэвлэн тараах яам байгуулагдаж, Мао Зэдун тэргүүлэгч “Шинь Хюа номын дэлгүүр” гэх бичээсийг анх удаа өөрийн гараараа бичиж өгсөн бол 1948 оны 12 дугаар сард уг дөрвөн үсгийг дахин бичиж өгсөн байна.

1940 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Шаньши мужийн Шин Шяньд анхны салбар дэлгүүрээ нээсэн байна.

1950-аад оны номын сонголт багатай цаг үед Шинь Хюа номын дэлгүүр нь номтой хүмүүсийн цорын ганц мөрөөдлийн орон болж байлаа.

1973 онд Шанхай хот дахь Шинь Хюа номын дэлгүүрүүд ном зээлүүлэх үйлчилгээг анхлан үзүүлэх болжээ.

1973 оны Нанжин хот дахь Шинь Хюа дэлгүүрийн ном унших өрөө.

1998 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Шанхай дахь номын хот ашиглалтад оров.

Өнөөдөр болоход Шинь Хюа номын дэлгүүр нь нэгэн соёлын бэлгэ тэмдэг болж, хүмүүсийн сэтгэлд орлогдошгүй байр суурьтай болжээ. 

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:150
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой