Хөххот-Эрээн чиглэлийн аялал жуулчлалын “Көү-Ан” галт тэрэг ашиглалтад орно

Хөххотын төмөр замын товчооноос зохион байгуулсан Хөххот-Эрээн чиглэлийн аялал жуулчлалын “Көү-Ан” галт тэрэг 4 дүгээр сарын 28-ны өдөр ашиглалтад орж, пүрэв, ням гараг бүрт аялах боллоо. A, B хоёр аяллын зам шугамаар, тал нутгаар аялж, торгоны замын үзэмжийг сонирхох болно.

“Көү-Ан” аялал жуулчлалын галт тэрэг нь өндөр зэрэглэлийн галт тэрэгний хэлбэрийг ашиглан Улаанцав хотоор дамжиж, Жи Нингээс Эрээн хот хүрээд олон улсын төмөр замаар хойшилно. Улмаар Баянцагаан Улаанхад галт уулаар дамжин өнгөрч, Сайхантал тал нутгийн үзэмжийг сонирхон, тал нутгийн алтан шаргал халуун рашааныг амталж, Эрээн боомтоор өнгөрөн Монгол Улсын хилийн хот болох Замын-Үүдээр орж, гурван өдөр аялах ба ирж буцахдаа нийт 982 км зам аялах болно.

Эрээн хот өртөөний зорчигч зөвлөгөөний намын нарийн бичгийн дарга жуулчид зочдыг халуунаар угтах үүднээс зорчигчдын өртөөнд “Хил, хилийн худалдаа, хилийн хот, явган хүний зам”-ын гол сэдэвт уран баримал барьж, боомт, худалдаа, хотын хөгжил болон “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтын соёлын элементийг тодруулсан байна. Гарах үүдэнд боомтын соёлын урт хонгил байгуулж, төмөр замын буудлын хөгжлийн түүх болон “Нэг боомт хоёр шалгалт” гадаадад үйлчилгээ, гаалиар өнгөрч болох ачаа барааны талаар танилцууллаа. Буудлын өмнөх талбайд улсын хаалга хэлбэртэй дөрвөн суурь цэцэг байрлуулж, монгол соёлын онцлогтой суудлыг бэлтгэн, шилдэг аялал жуулчлалын соёлын өнгө төрхийг бий болгож байна.

Эрээн хотын аялал жуулчлалын товчооны орлогч дарга:

- Тус аялал жуулчлалын галт тэрэг ашиглалтад орсон нь Эрээн хотын аялал жуулчлалын салбарын хөгжил шинэ үе шатанд орсныг харуулж байна. Аялал жуулчлалын салбар зорчигчдод таатай үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ аялагчдаас Хятад улсын 3A зэрэглэлийн үзэмжийн орны улсын хаалганы үзэмжийн бүс, 4A зэрэглэлийн үзэмжийн бүс үлэг гүрвэлийн парк, И-Ли улаа өртөөний буурийн музей ба хүмүүсийн очих дуртай Монгол Улсын Замын-Үүдээр аялах юм байна. Түүнчлэн Улсын олон салбарын аялал жуулчлалын жишээ үзүүлэх бүс байгуулж, аялал жуулчлалын брэнд үзэмжийн бүсийн бүтээн байгуулалтыг өргөжүүлэн аялал жуулчлалын дэд бүтэц, олон нийтийн үйлчилгээ, зам харилцаа болон бусад нийгмийн үйлчилгээний талыг тасралтгүй сайжруулж, Эрээн хотыг умардын гол жуулчдын суурин ба хил дамнасан аялал жуулчлал түгээх төв болгон байгуулна гэсэн байна.

Энэхүү галт тэрэг ашиглалтад орвол хэвийн ажиллахыг хичээж, аялан жуулчлах хүмүүс Хөх хот, Бугат, Улаанцав, Эрээн хотын төмөр замын аялал жуулчлалын газарт бүртгүүлэн, Хөх хот, Жининий галт тэрэгний өмнө өртөөний тасалбар худалдах танхимаас аяллын зам шугамыг асууж лавлан, маш олон газарт зорчигчдыг аялахад тус дэм болж өгсөн байна.  

Зохиогч:ВАН ЛИ ХУА, И ЛИНА
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Эрээн хотын сонин
Мэдээ үзсэн:207
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой