Цахим спортыг Азийн спортын наадмын хөтөлбөрт оруулахаар шийдвэрлэжээ

Цахим спортыг Азийн спортын наадмын хөтөлбөрт оруулахаар шийдвэрлэжээ.

Хятадын Ханжоу хотод болох 2022 оны Азийн спортын наадмын  албан ёсны хөтөлбөрт цахим спорт буюу онлайн видео тоглоомын төрлийг оруулахаар болжээ.
Энэ шийдвэр нь “цахим спорт хурдацтай хөгжиж, спортын шинэ төрлийн хэмжээнд хүрсний илрэл мөн” гэж Азийн Олимпын зөвлөл мэдэгдлээ.
Мөн Индонезийн Жакарта хотод болох 2018 оны Азийн наадамд цахим спортыг үзүүлэх тоглолт хэлбэрээр оруулахаар болсон байна.
Үүнээс гадна энэ онд Туркменистанд болох Азийн Танхимын болон Тулааны урлагийн наадмын хөтөлбөрт цахим спортыг оруулахаар болжээ.
 

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:http://news.163.com
Мэдээ үзсэн:104
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой