Илүү ажиллаж, хоосон үг бага ярь

Нобелийн шагналт Хятадын уран зохиолч Мө Янь: Өрнийн утга зохиолын үзэл баримтлал болон Латин Америкийн уран зохиолын хэм намбын нөлөөг гүн хүртсэн.

Хятадын алдарт зохиолч, Нобелийн утга зохиолын шагналт Мө Янь 4 дүгээр сарын 19-ний өдөр Хонконгийн харьяан дахь Хятад судлалын эвлэлийн урилгаар “Шар хөрст нутгийн бодлын ертөнц буюу Хятадын уран зохиолын боломж” сэдэвтэй илтгэл тавьсан байна.

Нобелийн шагналт Хятадын уран зохиолч Мө Янь

Илтгэлийн үеэр Мө Янь гуай өөрийн “Мө Янь /битгий ярь хэмээх хятад үг/” нэрийнхээ тухай тайлбарлахдаа:

- Бага ярьж илүү бич, бага ярьж илүү ажилла хэмээн өөртөө сануулж байхын тулд энэхүү нэрийг авсан. Илүү хөдөлмөрлөж бага ярина гэдэг угаасаа өвөг дээдсийн маань өвлүүлж ирсэн нандин сургаал билээ гэжээ.

Мө Янь гуай өөрийгөө “утга зохиолын өөдрөг үзэлтэн” гэж үнэлжээ. Тэрээр хэлэхдээ:

- Шинэ технологи мэргэжил хөгжсөн өнөөдөр уран зохиол мөхөхгүй. Уран зохиолын хөгжил нь бусад хэрэг бодисын хөгжил мэтээр долгион давлагаатай хөгжлийн аяныг туулдаг юм гэв.

Интернэтийн уран зохиол нь орхиж болшгүй уран зохиолын нэгэн бүтээлч хүч гэж Мө Янь гуай үзжээ. Интернэтийн уран зохиол маш олон бөгөөд маш хурдтай нэмэгдэж байгаа боловч гоц шилдэг бүтээл дэндүү бага байгаад зориулан тэрээр цөөхөн ч болов чанартай уран бүтээл илүү бүтээхийг санал болгосон байлаа.

- Уран зохиол амьдралаас ирдэг, амьдралд уран зохиол шаардагддаг. Миний уран бүтээлийн үндэс бол бага нас, нутаг болон өнгөрөөсөн амьдрал минь юм гэж их зохиолч ярьжээ. 

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Синьхуа сайт
Мэдээ үзсэн:176
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой