Эрээн боомтын нэгдүгээр улиралд импортолсон нүүрсний хэмжээ өндөр байна

Эрээн боомтын нэгдүгээр улиралд импортолсон нүүрсний хэмжээ өндөр байна.

Энэ жилийн нэгдүгээр улиралд Эрээн боомтын импортолсон нүүрсний хэмжээ 329 мянган тоннд хүрч, 60 сая юаньд хүрсэн бол импортолсон үнэ нь тонн тутамд 177.6 юаньд хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үед нүүрс импортолж байгаагүй аж. Энэ жилийн нэгдүгээр улиралд нүүрс импортолсон байдал өндөр хэмжээнд байгаа нь олон шалтгаантай.

Нэг. Хятадын нүүрсний уурхайг багасгах арга хэмжээний дагуу нүүрний гаралт багасжээ. Мөн Хятадын цахилгааны үйлдвэрийн цахилгаан хангах хэмжээ эхний хоёр сард өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар нэмэгдсэнээр нүүрс дутагдалтай байгаа юм.

Хоёр. Монголын нүүрсний үнэ тогтвортой байснаар Хятадын аж ахуйн нэгжүүд нүүрс оруулж, Эрээн боомтын нүүрс импортолсон хэмжээ их болжээ.

Найруулагч:С.ОЮУНСОД
Эх сурвалж:northnews.cn
Мэдээ үзсэн:69
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой