Яс сийрэгжилт нь нойртой шууд холбоотой

Үргэлж нойр дутуу байх нь олон өвчний үндэс болдог гэдгийг бид мэднэ.

Сүүлийн өдрүүдэд АНУ-д зохион байгуулагдсан 98 дахь удаагийн дотоод шүүрлийн нийгэмлэгийн жилийн уулзалтад нойр дутуу байх нь яс сийрэгжилтийг үүсгэнэ гэсэн дүнг нийтэлсэн байна.

Хэрвээ нойрны асуудал нь ясны өвчнийг үүсгэдэг бол зөвхөн АНУ-д гэхэд 54 сая хүн ясны масс бага буюу ясны сийрэгжилтийн өвчтэй байгаа шалтгааныг тодорхойлж болно.

АНУ-ын Өвчнийг анагаах болон урьдчилан сэргийлэх төвийн статистик бүртгэлээр Америк улсын хүн амын 25 хувь нь нойрны асуудалд шаналж байгаа болно гэжээ. Хэрвээ өдөр бүр өнгөрсөн шөнөөсөө 4 цаг орой унтах эсвэл өдрийн унтах цаг 5.6 цаг хүрэхгүй байвал 3 долоо хоногийн дараа даруй ясны масс бага болох болно гэж судлаачид илэрхийлсэн байна. Энэхүү судалгааны дүн нь ясны массын алдагдал, ясны сийрэгжилт болон яс хугарах эрсдэлийг урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой аж.

Нойрны тэнцвэр алдагдах нь ясны бодисын солилцооны хурдад нөлөөлж, ясны өвчин үүсгэх болно.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:371
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой