Буурцагтай гахайн махан шөл

Буурцагтай гахайн махан шөл нь гэрийн нөхцөлд хийхэд хялбар хоол юм.

Заавал буурцагтай гахайн махан шөл хийхийг заадаг бичлэг үзэж  байж хийж сурахын оронд харин зураг харж байгаад энэхүү зуушийг бэлдэх боломжтой.

Орц: Гахайн мах, төмс, буурцаг

Хийх арга:

1. Махаа амт оруулна. Гахайн махыг хүйтэн усаар угааж цэвэрлээд 2 см хэртэй дөрвөлжин хэрчинэ. Саванд хийж дээр нь давс, тахиан махны амтлагч, поварь, цуу болон тавны нэг хувьд нь ус хийж 30 минут буцалгана. 30 минутын дараа нэг тахианы өндөг хийж дахин 15 минутын турш буцалгаж амттай болгоно. Үүний дараа цардуул болон тос хийж гүйцэд хольсны дараа хуванцар бүрхэвчээр бүрхэж хөргөгчид хөргөж бэлэн болгоно.

2. Төмсөө хэсэг болгон хэрчиж,буурцгийн ишийг авч угааж цэвэрлэнэ.

3. Тогоондоо тосоо хийж халаасны дараа буурцаг болон төмсний ногоог хийж буцалгаад дараа нь гаргаж бэлдэнэ.

4. Буцалгасан тосондоо гахайн махаа хийж болгосны дараа гаргаж бэлдэнэ.


5. Бусад тогоонд шинэ тос нэмж, ногоон сонгино, цагаан гаа, сармис зэргийг түргэн хуурч, одон гоньд, амтлагч архи, гахайн махтай хамт бага зэрэг хуурсны дараа ус нэмж буцалгана. Ус буцалсны дараа зөөлөн галаар 15 минутын турш чанаж байгаад төмс болон буурцгаа нэмж хийн болтол нь буцалгана.

6. Дээр нь давс, цуу, түүхий цуу, тахиан махны амтлагч, маалингын тос, шянцай нэмээд идэж болно.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:422
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой