Бээжин хот бэлэн байна

Бээжин хот өнгө төрхөө чимэглэн, “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтыг угтан авахад бэлэн боллоо.

Бээжин хотын Янь Чи нуурын Олон улсын хурлын төвд “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын тэмдгийг цэцгээр бүтээсэн байна.

2008 оны зуны олимпийн наадам, 2014 оны APEC зэрэг арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсны дараа 3000 жилийн түүхтэй эртний нийслэл Бээжин хот 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нээгдэх “Нэг бүс нэг зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтыг угтан авахад бэлэн боллоо. Ингээд Бээжин хот дэлхийн түг түмэн ард иргэдийн анхаарлын төвд дахин нэг удаа орж байгаа нь энэ юм. 

Бээжин хотын Янь Чи нуур

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Синьхуа сайт
Мэдээ үзсэн:1379
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой