Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв

Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв.

Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 14-нд "Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулъя" сэдэвт чухал илтгэл тавьж, энх тайван хамтын ажиллагаа, нээлттэй багтаамжтай, туршлагаа харилцан суралцсан, харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулахыг гол болгосон Торгоны замын үзэл санааг баримталж, "нэг бүс нэг зам" -ыг энх тайван зам, хөгжин цэцэглэсэн зам, нээлттэй зам, инновацийн зам, соёлын зам байгуулахыг дурдсан байна. Олон улсын хамтын нийгэмлэг Ши Жиньпин даргын тавьсан илтгэлд халуун дотноор хариу илэрхийлж, Хятадын ухагдахууныг сайшааж буйгаа илэрхийлээд, хамтдаа хөгжиж, сайн сайхан ирээдүйг хамтдаа байгуулахыг хүссэн байна.

Их Британийн 48 групп клубийн дэд дарга Беннет сэтгүүлчдэд хэлэхдээ, "Ши Жиньпин даргын яриа дэлхийн өнцөг булан бүрд тустай байж, гараагаа авч эхэлснээс, туршлагаа дүгнэн, буй бүхий улс орон, ард түмэнд өнө үүрд хөгжсөн, гэгээн саруул ирээдүй байгуулахад шинжлэх ухаанч, бодит зураг төслийг боловсруулснаар, тус зууны эцэс хүртэл үр өгөөжөө өгөх болно" гэжээ.

Тайландын экс ерөнхий сайдын орлогч, Тайланд Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Корн Даббаранси хэлэхдээ, Ши Жиньпин даргын яриа дэлхий нийтэд хандан, "нэг бүс" нь энх тайван бүс, "нэг зам" нь хөгжил цэцэглэлийн зам гэдгийг хэлж өгсөн байна. "Нэг бүс нэг зам" санаачилга нь буй бүхий орнуудыг урин хамтдаа "хөгжин цэцэглэсэн зам"-аар замнаж, "энх тайвны бүс"-ээр холбогдон, хамтын хөгжлийг биелүүлэх зорилготой юм гэжээ.

Пакистаны ерөнхий сайдын гадаад асуудал хариуцсан зөвлөх Сартаз Азиз хэлэхдээ, "Хятад Пакистаны эдийн засгийн хонгил нь бүс нутгийн хэдэн сая хүн амын ядуурлаас ангижрахад туслахаар барахгүй бүс нутгийн эдийн засгийн интегралчлалаар дамжин тус бүс нутгийн хөгжил цэцэглэл, тогтвортой байдлыг дэмжиж, хэт даврагч үзэл болон терроризмын үзлийг арилгахад тустай юм гэжээ. 

Найруулагч:Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж:ХОУД
Мэдээ үзсэн:7487
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой