Жак Ма “Нэг бүс нэг зам”-ыг ингэж үнэллээ

“Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцсон Жак Ма өчигдөр Хятадын Ардын Сонинд ярилцлага өгсөн байна.

 “Нэг бүс нэг зам” бол боломж

Жак Магийн бодлоор Ши Жиньпин даргын дурдсан “Нэг бүс нэг зам” бол маш агуу санаа, аугаа төсөөлөл. Тэр нь аж ахуйн нэгжүүдийн хувьд нэг ёсны боломж аж. Тэрээр хэлэхдээ:

- Өнгөрөгч жил нийт 820 цаг нисэх зуур үүнийг мэдэрсэн. Олон газраар очиж үздэгийн зорилго нь тухайн газарт ямар зүйл шаардагдаж байгааг ойлгох явдал юм. Арга бүхнийг хайн бараагаа зарах биш, мөн тухайн газрын хямд хөдөлмөр хүч, нөөц баялгийг уудлахдаа бус, харин тухайн газарт нь шинийг сэтгэж, шилдгийг бүтээн, эдийн засаг, иргэдийн амьдралыг нь дэмжихэд юм гэжээ.

“Нэг бүс нэг зам” дэлхий дахинд ашиг хүртээнэ

- “Нэг бүс нэг зам” болон даяарчлалын хамгийн их ялгаа нь дэлхий даяараа ашиг хүртээхэд юм. Тухайлбал илүү олон залуу үеийнхэн, бүсгүйчүүд, жижиг аж ахуйн нэгж, хөгжиж буй орнууд оролцох боломжтой учраас нэг төрлийн алтан боломж, мөн нэг ёсны үүрэг хариуцлага юм гэж Жак Ма ярьжээ.


 

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Ардын сайт
Мэдээ үзсэн:175
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой