”Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын дэд бүтцийн түншлэлийн харилцаа улс орнуудын ард иргэдэд үр өгөөж хүртээж байна

Бээжинд болж буй ”Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын ”Дэд бүтцээр түншлэх” сэдвийн хүрээний хурал 14-нд боллоо.

48 улс орны засгийн газрын удирдагч, сайд, олон улсын 11 байгууллагын удирдах албаны хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн 200 гаруй төлөөлөл хуралд оролцож, санал бодлоо солилцжээ. Дэд бүтцээр харилцан түншлэх нь "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад чухал, тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд "нэг бүс нэг зам"-ын хамтын хөгжлийн чухал баталгаа юм. Хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлж, хамтдаа хүчин зүтгэл гарган, дэд бүтцийн түншлэлийг шинэ үе шатанд гаргана хэмээн хуралд оролцсон орнуудын төлөөлөгчид үзэж байна.

 Хятад улс "нэг бүс нэг зам" хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлснээс хойших 3 жилийн турш, дэд бүтцийн түншлэл зэрэг олон төрлийн хамтын ажиллагаа ажил хэрэгч хамтын ажиллагаа шинэ үе шатанд орсон юм. Хятадын Зам Тээврийн Яамны сайд Ли Шяопэн хэлэхдээ: Дэд бүтцээр түншлэх нь "нэг бүс нэг зам" хамтын ажиллагааны үндэс суурийн хувьд, холбогдох улс орон, бүс нутагт үе шатны чанартай үр ашиг авчирсан юм гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ: Ази, Европын зам харилцааны бүтээн байгуулалт цаашид ахиц гаргаж, Транс-Азийн төмөр замын сүлжээ анх алхам бүрдэн, Хятад-Европын галт тэрэг Евро-Азийн эх газрыг холбосон байна. Бүс нутгийн авто замын бүтээн байгуулалт идэвхтэй ахиж, тэнгис дэх дэд бүтцийн түншлэлийн харилцаа эрчимжин, агаарын дэд бүтцийн түншлэлийн харилцаа ч улам сайжирсан байна. Мөн эрчим хүчний хамтын ажиллагаа бүх талаар хөгжиж, цахилгаан эрчим хүч, нефть, газрын тос, цөмийн цахилгаан зэрэг салбарын хамтын ажиллагаа үр дүнд хүрсэн гэжээ.

 Дэд бүтцээр холбох нь олон орны иргэдэд өр өгөөж өгснөөр барахгүй зам дагуу олон орны болон бүх дэлхийн эдийн засгийн өрсөлдөөн сорилтыг зохицуулах, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд шинэ индэр болж, шинэ зам нээж өгсөн байна. Индонезын Төрийн өмчит аж ахуйн нэгжийн яамны сайд Рини Сумарно хэлэхдээ: "Дэд бүтцээр холбогдох нь маш чухал, нийгэм эдийн засгийн тэнцвэрийг ахиулах болно. Бид дэд бүтцээр улам сайн, улам үр ашигтай холбогдож чадвал жижиг аж ахуйн нэгжүүд болон тариачдад туслан хөгжүүлэх болно. Төмөр зам, авто зам зэрэг салбарт дэд бүтцээр холбогдох нь эдийн засгийг өсгөнө гэдэгт бид итгэж байна гэжээ. 
Данийн Вант улсын ерөнхий сайдын тусгай төлөөлөгч Карен Еллеман хэлэхдээ: "Нэг бүс нэг зам" санаачилга Данид тогтвортой хөгжлийн боломж авчрах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Нэг бүс нэг зам" хамтын ажиллагааны санаачилга маш их нөөцтэй, хэдэн тэрбум хүн амд үр өгөөж хүртээх болно. Дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар ч, бусад талаар ч Хятадын санаачилгыг Дани улс маш их дэмжиж байна гэжээ.

Дэд бүтцээр холбогдохыг эрчимжүүлэх хуралд Америкийн ерөнхийлөгчийн тусгай туслах бөгөөд Цагаан Ордны Үндэсний аюулгүйн байдлын Азийн хэрэг хариуцсан дарга Потингер хэлэхдээ: Америкийн компани бүх дэлхийн дэд бүтцийг хөгжүүлэх талаар олон жил ажиллаж амжилтад хүрсэн түүхтэй. Бид "Нэг бүс нэг зам" төслийн бүтээн байгуулалтад оролцоход бэлэн байна гэжээ. 
Потингер хэлэхдээ: "Дэд бүтцээр холбогдох нь "Нэг бүс нэг зам"-ын чухал зорилт юм. Дээд зэргийн чанартай дэд бүтцээр эдийн засгийн хэлхээ холбоог ахиулахын чухлыг АНУ танин мэдсэн юм. Иймээс Хятад зэрэг аливаа орныг энэ зорилтод хүрэхийн төлөө хүчин чармайлт гаргахыг сайшааж байна" гэжээ.

"Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын зохицуулах тэргүүн чухал асуудал бол хөгжсөн тээвэр, ложистикийн дэд бүтцийн тоног төхөөрөмж юм. Ингэж байж их хэмжээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, хөрөнгийн урасгалыг нээж чадна гэж Узбекстаны ерөнхий сайдын орлогч Рустам Азимов хэлсэн юм. 
Ложистик, зам тээврийн талын хамтын ажиллагаанд Хятад болон Төв Ази, ОХУ-ыг холбох хэрэгтэй. Хятад, Киргиз, Узбекстаны талын төмөр замыг бүтээн байгуулж Пакистан, Ираны Энэтхэгийн далайд гарах боомт хүрэх асуудлыг судалж үзэх хэрэгтэй. Зам харилцааг холбож бүс нутаг дамнасан зам тээврийн тоног төхөөрөмжийг байгуулан олон орны эдийн засгийг сэргээхэд тус дөхөм үзүүлж, тус бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Рустам Азимов хэлэхдээ: Эрчим хүч, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийг харилцан холбох нь маш чухал юм. Одоо Төв Ази болон Хятадын байгалийн хий хоолойг байгуулж байна. Энэ шугам дагуу 400 сая хүний амьдралыг хэрэглээг хангаж байна. Ирээдүйд эрчим хүчний улам олон төсөл "нэг бүс нэг зам" -ын бүтээн байгуулалтад хамрагдахыг хүсэж байна гэжээ. 

Дэд бүтцээр харилцан түншлэх хурал "Дэд бүтцээр харилцан холбож, хөгжилд хүрье" уриан дор болж, зам харилцаа, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарын дэд бүтцийн барилга байгуулалтын хүрээнд үр ашигтай хамтын ажиллагааны гэрээ тохиролцож, холбогдох хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. 

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:219
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой