Өнөөдөр Олон улсын музейн өдөр

Өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр. Олон улсын музейн өдөр тохиож байна.

1977 онд Москва хотод болсон Олон улсын музейн зөвлөлийн ХI ерөнхий бага хурлаар жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргаснаар энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн ирсэн уламжлалтай.
 
Энэ өдрүүдэд дэлхийн музейнүүд тодорхой сэдвийн дор олон нийтэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ жил тус өдрийг нийгмийн хөгжлийн тусын тулд дэлхийн бүх хүмүүсийг эв найртай оршиход уриалах зорилгоор “Музей ба ээдрээтэй түүх: нээлттэй ярилцъя” сэдвийн дор зохион байгуулна.
 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:29
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой