Хөххот өмнө нь ямар нэртэй байсан бэ

Хөххот урьд нь олон нэр авч байсан

Одоогоос 1500 жилийн өмнө Хөххот хавиар нүүдэллэн амьдарч байсан Чила үндэстний ард түмэн “Хөх тэнгэр цэлийж, хөдөө хээр нэлийж үлээх салхинаа өвс ярагдахуяа үхэр, хонид харагдамуй” гэдэг “Чилан дуулал”-ыг зохиосон байдаг.

Сүй улсын үед Хөххотыг Бай Даочюань буюу Шар тал гэж нэрлэж байсан бол Тан гүрний дараа Ляо улс, Жинь улс, Юань улсын үед Фэн Жөүтань буюу Баянтал гэж нэрлэж байв.

Түмэд аймгийн тэргүүн Алтан хааны үе хүрэхэд “Байшин” гэж нэрлэх болсон байдаг.

1571 онд Алтан хаан Хөххотыг байгуулав. Майхан монгол гэрт сууж оторлон амьдарч явдаг монголчууд хөх ваарын байшин жигдэрсэн энэ газрыг “Хөххот” гэж нэрлэх болсон юм. Хөххотын анхны нэрийдэл тийнхүү үүссэн байна.

Мин гүрний үед Хөххотыг “Гүй Хуа” хот гэж нэрлэж байсан боловч монголчууд “Хөххот” гэж нэрлэсээр байв.

Өнөөдрийн Хөххотыг Чин гүрний үед байгуулсан ба Сүй Юань гэж нэрлэж байв. Дараа нь Гүй Сүй” хот гэсэн бол 1949 оны 9 дүгээр сард Гүй Сүй хот чөлөөлөгдөв.

1953 онд Сүй Юань муж ӨМӨЗО-той нийлж 1954 онд дахин Хөххот гэсэн нэрээ сэргээсэн байна. 

Найруулагч:Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:226
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой