Өвөр Монгол “5.18 Олон улсын музейн өдөр”-ийг угтана

“Үгээр илтгэж үл чадах түүхийг өгүүлэх” нь энэ удаагийн “Олон улсын музейн өдөр”-ийн гол сэдэв юм.

     “Олон улсын музейн өдөр” 41 дэх удаа нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тохиох юм. ӨМӨЗО үүнд зориулан цуврал арга хэмжээ зохион байгуулах болно. Тухайн өдөр Улаанхүү дурсгалын музейд “Өвөр Монголын хувьсгалын соёлын зургийн үзэсгэлэн”, “Сонгодог хувьсгалын соёлын ном бичгийн үзэсгэлэн”, “Хятадын уран зураг уран бичлэгийн үзэсгэлэн”зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах болно.

    ӨМӨЗО-ны “5.18 Олон улсын музейн өдөр”-ийн цуврал үйл ажиллагааг ӨМӨЗО-ны Соёлын танхим, ӨМӨЗО-ны Соёлын өвийн товчоо, Хөххотын Засгийн газраас санаачлан зохион байгуулж, Улаанхүү дурсгалын музей хамтран зохион байгуулсан аж.

   Музей бол түүхийг үлдээн хадгалдаг газар. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн хугацаанд музейн бүтээн байгуулалтын ажил жилээс жилд хөгжлөө олж, өнөөг хүртэл нэгэнт бүс нутгийн үндэстний музей системийг бий болгосон байна. Өнөөдрийг хүртэл ӨМӨЗО-ны дансанд бүртгүүлсэн музей болон дурсгалын нийт 228 газар, нэг жилд 600 гаруй удаагийн үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм. Давхардсан тоогоор 20 сая жуулчид эдгээр музейд зочилсон бөгөөд бага, дунд сургуулийн зориулалттай 1000 гаруй удаагийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан байна. 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:www.northnews.cn
Мэдээ үзсэн:37
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой