Одоогоор хадгалагдаж байгаа эзлэхүүнээрээ хамгийн том эртний суварга

【Өвөр Монголын хамгийн хамгийн 】

Улаанхад хотын Люо улсын үеийн дунд нийслэлийн буурь дээрх найман хошуутай, нууц саравч маягийн тоосгон суварга (энгийн ярианд Да Мин суварга гэдэг)  нь  80.22 метр өндөр, хүрээний урт нь 113 метр бөгөөд Хятадад одоогоор үлдээд байгаа эзлэхүүнээрээ хамгийн том Люо улсын үеийн эртний суварга болно.

Да Мин суварга нь Улаанхад хотоос 120 километр зайтай, Нинчөн шяний Да Мин суурингийн Люо улсын дунд нийслэлийн буурь дээр байрлана. Люо улсын дунд нийслэл нь Люо улсын хамгийн хөгжсөн цаг үеийн нийслэл хот юм. Нийтийн он тооллын 1007 онд байгуулжээ. Лио улсын дунд нийслэлийн буурь дээрх энэхүү 13 давхар найман өнцөгтэй нууц саравч маягийн цул тоосгон суварга нь Хятадад одоогоор үлдээд байгаа тоосгон суваргын дотор хамгийн сайн хадгалагдаж байгаа, эзлэхүүнээрээ хамгийн том эртний суварга болно. Да Мин суварга нь омголон өндөр сүрлэг болохоор хэдэн арван газрын холоос түүний сүрлэг төрхийг олж хардаг.

Люо улсын дунд нийслэл нь Люо улсын улс төр, эдийн засаг,  соёлын төвийн нэг юм. Түүний хүрээ хэмжээ ба янз хэлбэр нь умард Сун улсын үеийн нийслэл Бянь Лянг дууриаж байгуулжээ. Хотын ханыг гурван давхар байгуулж, “回” үсгийн хэлбэрээр байрлаж, хотын гадна Хятад, Хотон, Жүрчин зэрэг үндэстний эгэл иргэд суурьшин амьдарч, хотын дотор гол төлөв Кидан үндэстний эгэл ард ба зэрэг тушаал нь эгэл ноёд түшмэд амьдран, хааны хотод Кидан үндэстний язгууртнууд амьдардаг. Хааны хотын дотор дээдсийн сүм болон орд харш зэрэг том хэлбэрийн барилга байдаг. БНХАУ байгуулагдсаны дараа Люо улсын дунд нийслэлийн буурь нь улсын нэгдүгээр зэрэглэлийн түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах нэгжээр тогтоогджээ.

Найруулагч:С.ОЮУНСОД
Эх сурвалж:mongol.people.com.cn
Мэдээ үзсэн:117
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой