дарга Ши Жиньпин хаалтын үг

“Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын дугуй ширээний хурлын хаалтын үг

БНХАУ-ын дарга Ши Жиньпин

Эрхэм хүндэт хамт олонд:

Саяхан бид эцсийн шатны хурлын ярилцлагыг төгсгөж, “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын дугуй ширээний хурлын хаалт хийсэн.

Энэ удаагийн хуралд нөхөрлөлөө зузаатгаж, хамтын ажиллагаагаа ахиулж, хөгжлийг сүвэгчлэх үнэнч хүслийг өвөрлөж, дэлхийн олон улс орноос Бээжинд цугларлаа. Халуун дотно, нөхөрсөг, найрсаг уур амьсгал дунд бид хурлын гол сэдвийн эргэн тойронд санал бодлоо дэлгэн, бодлогын үйлдэл ба хамтын ажиллагааны ололт сэтгэгдлээ хуваалцаж, ирээдүйн зорилго зорилт ба чармайх чиглэлийг бараалж, маш олон сайн сануулга, сайн арга дурджээ.

Хурлын зөвлөх зүйлийн хувьд нэг өдрийн хугацаатай хугацаа бага байсан боловч гол сэдэвтээ шууд чиглүүлж, бодит зүйлийг ярилцаж, гүн мөртөө өргөн хүрээг хамарч, элбэг үр дүнд хүрчээ. Бодитойгоор хэлбэл, бид доорх хэдэн талаар өргөн хэмжээний хамтын ойлголттой боллоо. 

Нэг, бид “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын олон улсын хамтын ажиллагааг ахиулахаар чармайж, дэлхийн эдийн засагт тулгарч байгаа өрсөлдөөнийг гар холбон туулна. Хамтдаа “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын олон улсын хамтын ажиллагааны олсон ахилтыг идэвхтэй үнэлж, одоогийн дэлхийн эдийн засгийн байдал доор “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт нь шинэ эдийн засгийн нэмэгдэл цэгийг уудлах, олон улсын дотоод хөдөлгөх хүчийг чангатгах, дэлхийн эдийн засгийн нэмэгдлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм. Эдийн засгийн даяаршлын багтаамжтай байх, бүгдэд халамж хүртээх чиглэл уруу хөгжихийг эрчимтэй ахиулах болно гэж үзэж байна. Бид үргэлжлэн хичээж, олон улсын бодлогын харилцаа холбоог илүү үр дүнтэй, дэд бүтцийн холбоог илүү үр ашигтай, арилжаа худалдааг саадгүй нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг илүү уусгаж нэвтрүүлж, иргэдийн сэтгэлийг илүү сайн холбоно.

Хоёр, бид эдийн засгийн төрийн бодлогын зохицуулалт ба хөгжлийн стратегийн холбоог бэхжүүлэхийг дэмжиж, хамтран холбосон хөгжлийг хичээн биелүүлнэ. Хамтдаа энэ талаар дээд хэмжээний хамтын ойлголттой болж, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын олон улсын хамтын ажиллагааг зохион байгуулахаар дамжин бодлого зохицуулалт, төлөвлөлтийн холбооны хамтын хүчийг бүрдүүлэхийг хүсэж байна. Бид эдийн засаг, санхүүжилт, арилжаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарын макро эдийн засгийн бодлого зохицуулалтыг чангатгаж, хөгжилд ашигтай гадаад орчныг хамтдаа бий болгохыг зөвшөөрөв. Бид нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулж, чөлөөт арилжааны орны бүтээн байгуулалтыг ахиулж, арилжаа ба хөрөнгө оруулалт чөлөөтэй хялбар байхыг ахиулна. Бид тухайн улс орны хөгжлийн стратеги болон дэлхийн ба бүс нутгийн зохион байгуулалтаас тогтоосон хамтын ажиллагааны төлөвлөлтийн эргэн тойронд үр дүнтэй холбоог чангатгаж, давуу талаа харилцан нөхөж, хамжин тусалж хамтдаа урагшлахыг хүсэж байна. Бид шинийг санаачлах хөгжлийг чухалчилж, хил дамнасан электрон худалдаа, том дата, оюунлаг хот, нүүрстөрөгч бага хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг чангатгахыг дэмжиж, шинэ аж үйлдвэрлэл, шинэ эрхлэлтийн хэлбэр, шинэ загварыг бий болгож, нэмэгдлийн шинэ хөдөлгөх хүчийг уудална.

Гурав, хамтын ойлголтоо бодит ажил болгон өөрчилж, төрөл бүрийн салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ амжилт гаргахыг ахиулахыг бид хүсэж байна. Харилцан холбогдох нь эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж байгаа саадыг эвдэхэд ашигтай бөгөөд олон улсын хөгжлийн хөдөлгөх хүчийг чангатгах, ард олонд аз жаргал эдлүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж хамтдаа үзэж байна. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын олон улсын хамтын ажиллагаа нь харилцан холбогдохыг үргэлжлэн гол болгож, томоохон ба чухал төслөөр хөтлөн дагуулж, авто зам, төмөр зам, гарам, агаар аялал, газрын тос, байгалийн хийн хоолой, цахилгаан, харилцаа холбооны сүлжээ зэрэг салбар дахь хамтын ажиллагааг ахиулж, дэд бүтцийн холбон нэвтрэх сүлжээг бий болгоно. Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг үргэлжлэн идэвхтэйгээр ахиулж, эдийн засаг арилжаа худалдаа, аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны бүсийг сайн барьж, олон улсын үйлдвэрлэлийн чадвар ба тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаа чангатгаж, бодит цогцын эдийн засгийн илүү сайн, хурдан хөгжлийг ахиулахаар тогтов. Бид хөрөнгө оруулалт ба санхүүгийн хамтын ажиллагааг чухалчилж, харилцан дэмжлэг үзүүлэх санхүүгийн зах зээл нээж өргөжүүлж, хөгжлийг дэмжих санхүүгийн байгууллагуудыг дэмжин чухал үүрэг гүйцэтгэн, тогтвортой, эрсдэлийг эзэмшиж чадах санхүүгийн аюулгүй байдлын системийг чармайн байгуулна.

Дөрөв, олон улсын иргэдийн хоорондох солилцоо харилцааны гүүр байгуулж, ард иргэдийн сайн сайхан амьдралыг цогцлохыг бид хүсэн хүлээж байна. Боловсон солилцож харилцах нь эртний торгоны замын үлдээн өгсөн оюуны өв хөрөнгө юм. Хүмүүсийн харилцаа бол “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын олон улсын хамтын ажиллагааны чухал бүрэлдүүн хэсэг мөн гэж бид бүгд үзэж байна. Бид олон дэс давхаргын, өргөн хүрээн дэх соёл иргэншлийн хамтын ажиллагааг сүвэгчлэн судалж, боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, эрүүл мэнд, аялал жуулчлал, спорт зэрэг салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа чангатгаж, илүү олон хамтын ажиллагааны тавцанг бий болгож, олон арван хамтын ажиллагааны замыг нээнэ. Бид идэвхтэйгээр нөхцөл бүрдүүлэн нийгмийн бүхий л давхарга, ард иргэдийг хамтын ажиллагаанд оролцуулж, соёлын солилцооны байдлыг бий болгоно. Бид байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх, авилгатай тэмцэх зэрэг хүрээн дэх хамтын ажиллагаагаа чангатгана. Бид бас виз хөнгөвчлөх арга хэмжээг төгөлдөржүүлж, олон улсын ардын хоорондох харилцааг илүү урагштай, илүү таатай болгоно.

Тав, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт бол нээлттэй багтаамжтай хөгжлийн тавцан болно. Бүх улс орон бүгд эрх тэгш оролцогч, хувь нэмэр үзүүлэгч, ашиг хүртэгч болно гэдэгт бид итгэж байна. Бид уужуу сэтгэлээр, хамтдаа зөвлөх, хамтдаа байгуулах, хамтдаа эдлэх зарчмыг баримталж, харилцан хүндэтгэж, ардчиллаар зөвлөж, хамтдаа шийдвэрт бодлого гаргаж, нээлттэй хамтран ажиллаж, хамтын ажиллагаанаас хамтдаа ашиг хүртэнэ. Хятад улс 2019 онд хоёр дахь удаагийн “Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт зохион байгуулна гэдгийг би энд зарлаж байна.  

Энэ удаагийн уулзалт нь олон талуудад ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжих тавцан хангаж өгчээ. Уулзалтын хугацаанд бид олон төрлийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, олон хамтын ажиллагааны төслийг тохиролцож, олон арван хамтын ажиллагааны арга хэмжээг дурдсан байна. Үүний үндсэн дээр бид үр дүнгийн данс бүрдлийг хураангуйлан бүрэлдүүлж, уулзалтын дараа нийтэлнэ. Эдгээр үр дүн нь “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын олон улсын хамтын ажиллагаанд тулгуур болно гэдэгт итгэж байна.

Эрхэм хүндэт хамт олон минь! 

Түүх ер нь хүмүүсийн сайн сайхан амьдралыг хөөх алхмыг даган хөгждөг юм. Хоёр мянга гаруй жилийн өмнөхийг эргэцүүлье. Манай дээдэс яг иймэрхүү алхаагаар шантаршгүй урагшлан давших зориг санаад түшиглэн, Ази Европын эх газрыг холбосон торгоны замыг нээж, хүн төрөлхтний боловсролтой хөгжил дэвшлийг хүчтэй ахиулсан байна.

Өнөөдөр “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт олон улсын ард түмнийг нягт холбож, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх, хамтдаа хөгжин, олон улсын ард түмэнд хөгжлийн үр дүнг илүү эдлүүлж байна. Энэ нь мөн Хятад улсын хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахаар санаачилсны чухал зорилт болно. Бид гар гараа барин “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын олон улсын хамтын ажиллагааг ахиулж, эртний торгоны замыг өрнүүн хөгжингүй амьдралын хүчтэй болгоё. Шинэ гараан дээр бид зоригтойгоор хариуцлага үүрч, зам нээн урагшилж, үнэн бодитой ажиллагаагаараа “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын олон улсын хамтын ажиллагааг тасралтгүй шинэ шатанд хүргэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хүчирхэг их хөдөлгөх хүч нэмье.

Хурал төгсөх боллоо. Би та бүхэнд дахин талархаж байгаагаа илэрхийлж байна. Та бүхэн миний хувь хүн ба Хятад улсын Засгийн газарт итгэлтэй байгаад талархаж байна. Та бүхэн хурлын бэлтгэл ба хурлын хугацаанд Хятад улсад хүчтэй дэмжлэг үзүүлсэнд талархаж байна.

Хамгийн сүүлд би “Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт өндөрлөснийг зарлаж байна!

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:30
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой