Залуу дуучин Туяанашийн “Энэрэл хайр, эгшиг дуу” нэртэй ая дууны үдэшлэг боллоорөв

Залуу дуучин Туяанашийн “Энэрэл хайр, эгшиг дуу” нэртэй ая дууны үдэшлэг Хөххотод болж өнгөрлөө.

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ой, Улаанмөчир байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэхээр Өвөр Монголын Үндэстний урлаг жүжигийн хүрээлэнгийн харьяа Улаанумөчирийн тусгай тоглолт, залуу дуучин Туяанашийн анхны бие даасан ая дууны үдэшлэг 2017 оны 5 дугаар сарын 16-ны үдэш Хөххотод болж өнгөрлөө.

Залуу дуучин Туяанаш үзэмжит сайхан Хорчин нутагт төрч өсөн, Хорчин ардын дуу хуурын эгшгийн дунд хүмүүжсэнээр түүнийг дуу урлагт хайртай болгожээ. Туяанаш Өвөр Монголын Урлагийн дээд сургуульд уртын дууны мэргэжлээр суралцаж, 2008 онд амжилт дүүрэн сургуулиа дүүргэсэн байна.

Уг концертод түүний мэргэжил нэгт андууд болох Өвөр Монголын алдарт дуучин Насан, Хөөмийн урлагийн өвлөн уламжлагч Соёлсайхан, залуу дуучин Мөнх-Өлзий нар урилгаар ая дуугаа өргөн үзэгч түмэндээ бэлэг барьсан байна.

Энэ удаагийн тоглолтыг Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэн санаачлан, Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн харьяа Улаанмөчир хамтран зохион байгуулсан байна. Тоглолт энэ үдэш буюу 5 дугаар сарын 17-ны үдэш дахин нэг удаа тоглогдсон байна. 

Найруулагч:Т.Буянхишиг
Эх сурвалж:http://www.mongolcnr.cn
Мэдээ үзсэн:228
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой