Манжуур боомт эхний дөрвөн сард буцах замын галт тэрэг 100 удааг давсан амжилтыг биелүүлжээ

Манжуур боомт эхний дөрвөн сард буцах замын галт тэрэг 100 удааг давсан амжилтыг биелүүлжээ.

Сүүлийн өдрүүдэд Өвөр Монголын хилийн хорио цээрийн газрын мэдээлэлд нийтэлснээр, 1-4 сард Манжуур боомтоор хил нэвтрэх галт тэрэг 32 байсан бөгөөд давхардсан тоогоор нийт 420 удаа, 33238 стандарт вагон хил нэвтэрч, хил нэвтэрсэн удаа ба вагоны тоо хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеэс тус бүр 52.38, 77.39 хувиар өссөн байна. Үүнд, буцсан галт тэрэг давхардсан тоогоор 118 удаад хүрснээр  буцсан тоо нь өнгөрсөн оны мөн үеэс дахин өссөн байна.

“Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт хэрэгжсэнээс хойш Манжуур боомт нь хил дамнасан галт тэргэнд түшиглэн Хятад улсын умраш нээх гол чухал нэвтрэх зам болжээ. Гэхдээ буцах замын галт тэргэнд тээвэрлэх бараа таваар бага байдгаас хоосон вагон буцах хандлага их байдаг зэрэг нь  хил дамнасан галт тэрэгний хөгжилд харшилж байв. Энэ байдалд чиглүүлэн Манжуур хилийн боомтын хорио цээрийн газар нь Хятад-Европын арилжааны “Хамгийн сүүлчийн нэг километр”-ын дүрмийг хэрэгжүүлж, Хятад-Европын талын эрэлт хэрэгцээг ханган зохицуулан холбосноор хил дамнасан галт тэрэг “Хүнд ачаатай гарч, хоосон буцах” хүндрэлтэй асуудлыг шийдэхэд тусалсан байна.  

 

Найруулагч:Т.Буянхишиг
Эх сурвалж:www.northnews.cn
Мэдээ үзсэн:45
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой