Түүхэн дэх өнөөдөр буюу 5 дугаар сарын 18

Хятадын хамгийн урт орон нутгийн төмөр зам болох Жи (Жи Нин хот) Түн (Түн Ляо хот) төмөр замын бүтээн байгуулалтын ажил 1994 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дууссан байна.

      Энэ нь тухайн үеийн Өвөр Монголын дотоод нутагт төмөр замгүй түүнийг эцэслүүлсэн явдал болсон байжээ. 1995 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Жи Түн төмөр зам албан ёсоор ашиглалтад орсон байна.

Жи Түн төмөр замын нийт урт нь 944.7 км, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2.17 тэрбум юаньд хүрсэн аж. Тус төмөр зам Бунхан өртөөнөөс Түн Ляо өртөө хүрч, Өнчин Даага цөл, Хорчин нутгийн хоёр цөл газар, Цахар, Шилинйгол, Баарин, Хорчин нутгийн 4 их тал нутаг, Их Хянган давааны хэсэг газар, Ляо Хэ тал газар зэрэг бүс нутгуудаар өнгөрч, нийт урт нь 945 км хүрсэн юм. Өвөр Монголын Шилинйгол, Улаанхад, Түн Ляо зэрэг гурван хот аймгийн 14 хошуу шяниар нэвтэрч байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:www.northnews.cn
Мэдээ үзсэн:31
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой