Хятадын төв нутгийн үзэсгэлэн яармаг нээгдэв

Хятадын төв нутгийн үзэсгэлэн яармаг нээгдэв

      Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Ян 17-нд Хэфэйд Хятадын төв нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын 10-р үзэсгэлэн яармагт оролцон, илтгэл тавьжээ. Тэрээр:

- "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт саяхан өндөрлөж, Ши Жиньпин дарга гадаадын 29 улсын төрийн тэргүүн, Засгийн газрын удирдагчидтай хамтран, "Нэг бүс нэг зам"-ын хэтийн төлөвийг зураглан, улс орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа өргөтгөх түүхэн боломжийг нээж өглөө. Тус үзэсгэлэн яармаг төв нутгийн хөгжлийн чухал цонх төдийгүй төв нутгийг гадаадад улам нээлттэй байлгах үр ашиг бүхий индэр болж, гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийг төв нутгийн хөгжлийн үйл явцад оролцуулахад ашигтай учраас "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны боломжийг эхэлж ашигласан гэж хэлж болох юм гэсэн байна.

Ван Ян: - Нээлттэй байлгах замаар хөгжлийг дайчлах нь төв нутгийг хөгжүүлэх чухал туршлага юм. Төв нутагт шинэ үзэл ойлголтоор нээлттэй хөгжиж, гадаадад нээлттэй үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж, чөлөөт худалдааны туршилтын бүс, эдийн засаг технологийн хөгжлийн бүс зэрэг нээлттэй индрийг бүтээн байгуулж, хууль зүйд нийцсэн, олон улсад хандсан, хялбарчилсан бизнесийн орчныг бий болгон бүх талаар нээлттэй чухал тулгуур бүс болгохоор хичээн зүтгэх ёстой хэмээн цохон тэмдэглэв.

Найруулагч:С.ОЮУНСОД
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:287
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой