Дүгүймаа гуайн өтлөх насны амьдрал

Дүгүймаа гуайн өтлөх насны амьдрал

Ээжүүдийн баярын үеэр хилийн хамгаалалтын цэрэг ахмадыг эргэхээр очлоо

Дүгүймаа гуай Өвөр Монголын Дөрвөд хошууны малчин юм. 60-аад оны эхээр Хятадад урьд өмөн гараагүй гамшиг гарснаар өмнө орны Шанхай зэрэг хотод хүнс идээгүй болж олон газрын хүүхдийн асрамжийн газар хүүхдүүдээ тэжээж чадахгүй болжээ. Энэ үед Өвөр Монгол 3000 өнчин хүүхдийг авч иржээ. Ингээд тухайн үед 19 настай байсан Дүгүймаа 28 хүүхдийг асран тэжээх үүрэгтэй болжээ. Тэрээр эдгээр хүүхдүүдийг өрийн үр шиг сайн асарч эрүүл энх өсгөн хүмүүжүүлснээр “Тал нутгийн ээж” хэмээн хүмүүст нэрлэгджээ. 28 хүүхдийг өсгөн хүмүүжүүлсэн Дүгүймаа гуай өтлөх насаа тавтай өнгөрүүлэх цаг боллоо. 8 жилийн өмнө Дүгүймаа гуай хөдөөнөөс хошууны төвдөө нүүж иржээ. Хошууны Засгийн газраас түүнд орон сууц ханган өгч, түүнийг сайхан харж халамжилж байна. Тэр охин Шүрийн хамт амьдарч байна.  Дүгүймаа гуайн ажиллагаа хүмүүсийн хүндэтгэлийг хүртэж, “Хятадын арван содон эх”, “Бүх улсын 3.8 улаан тугч” зэрэг яруу алдрыг хүртсэн юм. Тэрээр мөн “Амин гол”, “Талын ээж Дүгүймаа” зэрэг кинонд тоглосон байна.

Дүгүймаа эмээ Шүр болон түүнийг эргэхээр ирсэн Сэрбалын хамт. Сэрбал бол Дүгүймаа эмээгийн өргөмөл хүүхдийн нэг юм.

Дүгүймаа эмээ өргөмөл хүү Залгаaмаaгийн хамт дурсгалын зургаа үзэж суугаа нь

Дүгүймаа эмээ өргөж авсан хүүхдүүдтэйгээ вичатаар холбогдож байгаа нь

Дүгүймаа ээмээ Монгол сонин уншиж байга нь

Найруулагч:С.ОЮУНСОД
Эх сурвалж:nmg.xinhuanet
Мэдээ үзсэн:76
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой