Хятад улс инновацийг дэмжихийн тулд хил дамнасан 50 төвийг байгуулна

Хятад улс ойрын таван жилийн хугацаанд олон улсын инновацийн үйл явцыг хөхиүлэн дэмжих зорилгоор “Нэг бүс, Нэг зам” санаачилгын хүрээнд хил дамнасан 50 эрдэм шинжилгээ, судалгааны төвийг байгуулахаар төлөвлөж байна.

       Энэ тухай “Нэг бүс нэг зам” чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцсон БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгдлээ. “Хятад улс “бүс, зам”-ын шинжлэх ухаан, техникийн зохих механизмыг ажиллуулж эхлүүлэхийн тулд бусад орнуудтай инновацийн салбарын хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байна. Энэ зорилгоор бусад орнуудтай хамтарсан 50 эрдэм шинжилгээний төвийг байгуулна гэж Хятадын удирдагч мэдэгдсэн байна.
 
Түүний хэлснээр, Хятад улс ойрын таван жилд гадаадын хоёр мянга 500 гаруй залуу эрдэмтдийг богино хугацааны шинжилгээ судалгааны төслүүдэд татан оролцуулахаар төлөвлөж байгаа аж. Түүний зэрэгцээ эрдэм шинжилгээ, техникийн асуудлаар мэргэшсэн таван мянга орчим удирдах ажилтнуудыг бэлтгэх юм.
 
Тавдугаар сарын 14-15-нд Бээжин хотод “Нэг бүс нэг зам” чуулга уулзалт болж, 1200 гаруй хүн тэдний дотор 28 орны төрийн дээд удирдлагууд оролцож байна. 

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:74
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой