Өвөр Монголын “Хамгийн сайхан гэр бүл” тодорлоо

Өвөр Монголын “Хамгийн сайхан гэр бүл”-ийн 2017 оны шалгаруулалтын үр дүн гарлаа.

ӨМӨЗО-ны “Хамгийн сайхан гэр бүл”-ийн шалгаруулалт болон Гэр бүлийн соёл боловсролын бүтээн байгуулалтын хурал сүүлийн өдрүүдэд Улаанхад хотод хуралдсан бөгөөд 2017 оны хамгийн сайхан гэр бүл хэмээгдсэн 100 өрхийг тодрууллаа.

Улаанхад хотын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Юань Вэнь-Ин Хятадын Эмэгтэйчүүдийн сонины “Бүсгүй” сайтад ярилцлага өгөхдөө:

- “Хамгийн сайхан гэр бүл”-ийг шалгаруулах арга хэмжээг 2014 оноос эхлэн хэрэгжүүлсэн бол Улаанхад хотын хэмжээнд давхардсан тоогоор нийт 210 мянган хүн тус арга хэмжээнд оролцсон. 2016 онд Улаанхад хотын Сүнь Чингүөгийн гэр бүл Хятад улсын хэмжээний анх удаагийн “Соёл боловсролтой гэр бүл”-ийн өргөмжлөлийг хүртсэн бөгөөд Ши Жиньпин даргатай уулзах алтан боломжийг олсон. Энэ онд мөн 2 гэр бүл Хятад улсын “Хамгийн сайхан гэр бүл”-ийн алдрыг хүртэж. 3 гэр бүл ӨМӨЗО-ны анх удаагийн “Соёл боловсролтой гэр бүл”-ийн яруу алдрыг хүртсэн гэжээ. 

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Синьхуа сайт
Мэдээ үзсэн:74
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой