“Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны төрийн удирдлагуудын форумын дугуй ширээний хурлын хамтарсан албан мэдээ

“Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны төрийн удирдлагуудын форумын дугуй ширээний хурлын хамтарсан албан мэдээ

1. БНХАУ-ын дарга, Аргентины ерөнхийлөгч, Беларусын ерөнхийлөгч, Чилийн ерөнхийлөгч, Чехийн ерөнхийлөгч, Индонез улсын ерөнхийлөгч, Казахстаны ерөнхийлөгч, Кенийн ерөнхийлөгч , Киргизстаны ерөнхийлөгч, Лаос улсын дарга, Филиппиний ерөнхийлөгч, ОХУ-ын ерөнхийлөгч, Швейцарийн Холбооны ерөнхийлөгч, Туркийн ерөнхийлөгч, Узбекистаны ерөнхийлөгч, Вьетнам улсын дарга, Камбожийн ерөнхий сайд, Этиопын ерөнхий сайд, Фижигийн ерөнхий сайд, Грекийн ерөнхий сайд, Унгарын ерөнхий сайд, Италийн ерөнхий сайд, Малайзын ерөнхий сайд, Монгол Улсын ерөнхий сайд , Мьянмар улсын ахлах сайд, Пакистан улсын ерөнхий сайд, Польшийн ерөнхий сайд, Сербийн ерөнхий сайд, Испанийн ерөнхий сайд, Шри Ланкагийн ерөнхий сайд зэрэг улс орны удирдлагууд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Бээжинд болсон “Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны төрийн удирдлагуудын форумын дугуй ширээний төрийн удирдлагуудын хуралд оролцов. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, Дэлхийн Банкны дарга Жинь Юн, Олон улсын валютын сангийн ерөнхий захирагч Лагард нар оролцов. Хурлыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин даргалав.

Цаг үеийн байдал

2. Одоогоор дэлхийн эдийн засаг гүнзгий төлөвлөгдөж, алтан боломж болон өрсөлдөөн зэрэг оршиж байна. Энэ нь алтан боломжоор дүүрсэн цаг үе, бүхий л улс энх тайван, хөгжил хамтын ажиллагааг хөөцөлдөж байна. НҮБ-ын 2030 оны үргэлжлэх хөгжлийн зөвлөх зүйл нь олон улсын хөгжил хамтын ажиллагаанд шинэ зураг төлөвлөгөө зураглаж өгчээ.

3. Энэхүү байдал дор бид бүхий л улсын хоёр тал, гурван тал, орон нутаг ба олон талын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, ядуу хүндийг арилгаж, ажлын байр бий болгож, дэлхийн санхүүгийн хямралын нөлөөг аргацааж, үргэлжлэх хөгжлийг ахиулж, зах зээлийн аж үйлдвэрийн хэлбэрийг өөрчлөх ажлыг ахиулж, эдийн засгийн олон төрөлжсөн хөгжлийг биелүүлэхийг хүсэж байна. Бүхий л улсын хөгжлийн стратегийн бодлого ба харилцан холбож, харилцан нэвтрэх хамтын ажиллагааны санаачилга ар араасаа гарч, олон улсын хамтын ажиллагааг чангатгахад өргөн дэлгэр орон зай хангасанд бид маш их баярлаж байна.

4. Дэлхийн эдийн засаг маш олон өрсөлдөөнд тулгарч, хэдийгээр аажмаар сэргэж байгаа ч уруудах түгшүүр мөнхүү оршиж байна. Бүх дэлхийн арилжаа, хөрөнгө оруулалтын нэмэгдэл мөнхүү удааширч, дүрмээр суурь болгосон олон талын арилжааны тогтцыг чангатгах хэрэгтэй байна. Бүхий л улс ялангуяа хөгжиж байгаа улс мөнхүү ядуу хүндийг арилгах, багтаамжтай үргэлжлэх эдийн засгийн нэмэгдлийг ахиулах, үргэлжлэх хөгжлийг биелүүлэх зэрэг хамтын өрсөлдөөнд тулгарч байна гэдгийг цаашид таньж олжээ.

5. “Торгоны замын эдийн засгийн бүс” болон “21 дүгээр зууны далай дээрх торгоны зам” (“Нэг бүс нэг зам”-ын санаачилга) нь өрсөлдөөн болон хувьсал дунд алтан боломжийг бий болгосныг бид олж анхааралдаа авлаа. “Нэг бүс нэг зам”-ын санаачилгыг бид хамт дэмжинэ. Тус санаачилга нь Ази Европын харилцан холбож, харилцан нэвтрэх ажлыг чангатгахын зэрэгцээ Африк тив, Латин Америк зэрэг бусад газар оронд ч нээлт хийх болно. “Нэг бүс нэг зам” нь олон улсад зориулсан чухал нэгэн санаачилга болсны хувьд бүхий л улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал алтан боломж олгож, идэвхтэй үр дүн олж, ирээдүйд бүх талынханд илүү олон хишиг буян хүртээх болно.

6. Олон улс, газар орон болон улсуудын хамтын ажиллагааны бүдүүвч загвар болон санаачилгын хоорондох нэвтрэлт зохицуулалт нь харилцан холбож, харилцан нэвтрэх ба үргэлжлэн хөгжихөд хамтын ажиллагааны алтан боломж өгөхийг бид чухалчилж байна. Эдгээр бүдүүвч загвар болон санаачилгад 2030 оны үргэлжлэх хөгжлийн зөвлөх зүйл, Адис Аваавын ажиллагааны зөвлөх зүйл, Африк тивийн 2063 оны хөгжлийн зөвлөх зүйл, эртний соёл иргэншилтэй улсуудын ярианы тавцан, Ази тив Номхон далайн орны аж ахуйн хамтын ажиллагааны зохион байгуулалтын харилцан холбож, харилцан нэвтрэх зураг төлөвлөгөө, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны хамтын цогцын алсын төсөв 2025 он, Ази Европын хуралдаа хийгээд түүний харилцан холбож, харилцан нэвтрэх ажлын хэсэг, худалдаачдын аялал жуулчлалын өртөө Улааны боомтын гаалийн санаачилга, Хятад улс болон Дунд Зүүн Европ тивийн улсуудын хамтын ажиллагаа, Хятад, Европын далайн болон хуурай газрын түргэн зам, завсрын хонгилын санаачилга, Хятад улс-Европ тивийн улсуудын холбооны харилцан холбож, харилцан нэвтрэх тавцан, Европ тивийн улсуудын холбооны зүүн хэсгийн түншлэлийн харилцаа, эрх тэгш, нээлттэй, ил тод байхаар зарчим болгосон Европ Азийн түншлэлийн харилцаа, Өмнөд Америк тивийн орон нутгийн суурь төхөөрөмжийн интеграцийн санаачилга, Зүүн Өмнөд Азийн улсуудын харилцан холбож, харилцан нэвтрэх ерөнхий төлөвлөлт 2025 он, Европ Азийн эдийн засгийн холбооны 2030 он хүртэлх эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, уур амьсгалын өөрчлөлтийг аргацаах хэлэлцээр, Европ тивийг дамнасан зам тээврийн сүлжээ, баруун Балкан хойгийн зургаан улсын харилцан холбож, харилцан нэвтрэх зөвлөх зүйл, ДХБ-ын арилжаанд үйлчлэх хэлэлцээр зэрэг багтана.

7. “Нэг бүс нэг зам”-ын санаачилга зэргийн төслөөр нээлттэй эдийн засгийг бүтээн байгуулах, чөлөөтэй бөгөөд багтаамжтай худалдааг батлахад хамтдаа тэмцэхийг бид дахин чухалчилна. Мөн дэлхийн худалдааны зохион байгуулалтаар гол болгосон, нээлттэй, үл доромжлох, эрх тэгш байх олон талын худалдааны байгууламжийг дэмжинэ.

Хамтын ажиллагааны зорилго

8. Бид “Нэг бүс нэг зам”-ын санаачилга болон олон төрлийн хөгжлийн стратеги бодлогын олон улсын хамтын ажиллагааг чангатган, илүү нягт харилцааг байгуулж, өмнөд умардын харилцаа, өмнөд өмнөдийн харилцаа болон гурван талын хамтын ажиллагааг дэмжихийг санаачилна.

9. Бид эрх тэгш өрсөлдөөн, зах зээлийн жам ёс болон олон улсын стандартыг хүндэтгэхийн суурин дээр эдийн засгийн өсөлтийг ахиулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөтгөхийг дахин чухалчилж байна. Бид аж үйлдвэрийн хамтын ажиллагааг ахиулах, шинжлэх ухаан мэргэжлийн бүтээлч санаа болон бүс нутгийн эдийн засгийн нэгдлийг ахиулахыг дэмжиж, дунд жижиг аж ахуйн нэгж дэлхийн өртгийн хэлхээнд уусахыг ахиулна. Үүний зэрэгцээ гааль татвар, санхүүгийн төрийн бодлогын үйл хэргийг харуулж, үйлдвэрлэлийн шинжтэй хөрөнгө оруулалтыг тэргүүн зорилтоо болгоно.

10. Бид олон улсын дэд бүтцийн холбоо, дүрмийн золголт болон иргэдийн харилцааг чангатгахыг санаачилна. Хөгжөөгүй улс, дотоод хуурайн хөгжиж буй улс, хөгжиж буй жижиг арлын улс болон дунд зэргийн орлоготой улсыг анхааралдаа авч, хамтдаа хөгжихийг биелүүлнэ.

11. Бид соёл иргэншлийн солилцоог өргөтгөхөөр хичээж, энх тайван шударга ёсыг хамгаалж, нийгмийн нягтрах хүч ба багтаамжтай чанарыг чангатгаж, ардчилал, сайн засаг, хууль зүй, хүний эрхийг ахиулж, эрэгтэй эмэгтэй эрх тэгш, эмэгтэйчүүдэд эрх олгохыг сурталчилна. Бүх хэлбэрийн авилга, хээл хахуулийн эсрэг тэмцэнэ. Хүүхэд багачууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудын хүсэл шаардлагыг хүндэтгэнэ. Дэлхийн эдийн засгийн засаглалыг төгөлдөржүүлж, ард түмэн хөгжлийн боломж болон үр дүнг эрх тэгш эдлэхийг батална.

12. Бид дэлхийн цаг агаарын өөрчлөлт зэрэг асуудлыг цаг тухайд нь шийдэж, “Парисын хэлэлцээр”-ийг бүх талаар хэрэгжүүлэхийг дэмжинэ. Эрх тэгш, үргэлжлүүлэх арга маягаар байгалийн нөөц баялгийг удирдаж, далай тэнгис, цэнгэг ус, ой шугуй, уул нуруу, хуурай газрыг хамгаалахын зэрэгцээ үргэлжлэн ашиглана. Биологийн төрөл зүйл, экологийн систем болон хээрийн амьд бодисыг хамгаалж, цөлжих, хөрс шороо муудах зэргээс сэргийлэн засаж, эдийн засаг, нийгэм, байгаль орчин зэрэг гурван хүрээн дэх ерөнхий тэнцвэртэй, үргэлжлэх хөгжлийг биелүүлнэ.

13. Бид Засгийн газар, олон улс болон орон нутгийн зохион байгуулалт, хувийн бизнес, нийгэм болон ард иргэд хамтдаа оролцохыг дэмжиж, нөхөрсөг харилцаагаа байгуулан бэхжүүлж, ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлнэ.

14. Бид эв найрамдалтай хамтын ажиллагаа, нээлттэй, багтаамжтай байх, харилцан суралцаж харилцан толь болгох, хамтдаа ашиг хүртэх, эрх тэгш, харилцан хүндэтгэх зорилго зорилтыг баримталж, хамтдаа зөвдөж, хамтдаа байгуулж, хамтдаа эдлэх суурин дээр хуулиар засах, эрх тэгш байх зарчим ёсоор хамтын ажиллагаагаа чангатгана.

(1) Эрх тэгш зөвлөх. “НҮБ-ын үндсэн дүрэм”-ийн ерөнхий зорилт болон зарчмыг бат сахиж, олон улсын эрх мэдэл болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зэрэг олон улсын хуулийн дагуу хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө зөвлөн тогтоож, хамтын ажиллагааны төслийг нэмэгдүүлнэ.

(2) Харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх. Ашиг сонирхлын хамтын онцлогийг эрэлхийлж, бүх талын үзэл баримтлалыг зэрэг харгалзана.

(3) Багтаамжтай байх. Байгаль болон соёлын олон шинжит чанарыг хүндэтгэн, бүхий соёл иргэншил үргэлжлэн хөгжихөд хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж байна.

(4) Зах зээлийн үйл ажиллагаа. Зах зээлийн үйл хэрэг, аж ахуйн нэгжийн гол цогцын байр суурийг гүйцэд таньж, Засгийн газрын зохистой үйл хэргийг баталж, Засгийн газрын худалдан авах дарааллыг нээлттэй, ил тод, гадуурхахгүй байлгана.

(5) Тэнцвэржүүлэх болон үргэлжлүүлэх. Төслийн эдийн засаг, нийгэм, санхүү, банк санхүүгийн гүйлгээ болон байгаль орчны үргэлжлэх чанарыг чангатган, эдийн засгийн нэмэгдэл, нийгмийн дэвшилт болон байгаль орчны хамгаалалтын хоорондох харьцааг нэгдсэн байдлаар төлөвлөнө.

15. Бид улс төрийн ойлголцол, дэд бүтцийн холбоо, худалдааны саадгүй нэвтрэлт, хөрөнгө мөнгөний гүйлгээ, иргэдийн харилцааг гол болгон ахиулах хэрэгтэй гэдгийг дахин чухалчилж, олон улсын хууль дүрэм болон холбогдох олон улсын үүрэг хариуцлагыг үндэслэн, доорх мэт бодитой үйл ажиллагаа явуулахыг чухалчилж байна.

(1) Зөвшилцлийг эрчимжүүлэн, улс орнуудын хөгжлийн стратегийн бодлогыг золгуулахыг ахиулж, “нэг бүс нэг зам”-ын санаачилга болон зургадугаар хэсэгт жагсаасан хөгжүүлэлтийн төлөвлөгөө болон санаачилгыг зохистой хөгжүүлэхийг анхаарч, Европ, Ази, Өмнөд Америк, Африк зэрэг газар орны түншлэлийн харилцааг ахиулна.

(2) Макро эдийн засгийн асуудлыг гүнзгий зөвлөж, одоо байгаа олон талын ба хоёр талын хамтын ажиллагааны ярилцах тогтолцоог төгөлдөржүүлж, бодит байдлыг эрхэмлэсэн хамтын ажиллагаа болон томоохон төсөлд хүчтэй бодлогын дэмжлэг үзүүлнэ.

(3) Инновацийн шинийг санаачлах хамтын ажиллагааг эрчимжүүлж, электрон худалдаа, эдийн засаг, оюунлаг хот, шинжлэх ухаан мэргэжлийн хүрээлэн тойрог зэрэг хүрээн дэх шинийг санаачлах ажиллагаа болон төлөвлөгөөг чангатгаж, оюуны өмчлөлийн эрхийг хүндэтгэхийг дэмжихийн хамт интернэт цаг үеийн шинийг санаачлах үйл босгох загварын солилцоог чангатгана.

(4) Засмал зам, төмөр зам, гарам, усан тээвэр, агаарын аялал, энергийн хоолой, цахилгаан эрчим хүч, далайн ёроол дахь цахилгаан дээс, гэрэл ширхэг, цахилгаан холбоо, мэдээлэл холбооны мэргэжил зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, Ази Европын газар нутаг, умардын далайн аяллын зам, коридор зэрэг олон улсын гол зам тээврийн бүтээн байгуулалтыг угтаж, олон улсын чанартай суурь төхөөрөмжийн сүлжээг алхам алхмаар байгуулна.

(5) Хэрэгтэй үед дүрмийн байгууламж ба мэргэжлийн баримжааг нэгтгэх зэрэг арга хэмжээ авахаар дамжуулан суурь төхөөрөмжийг төлөвлөх ба бүтээн байгуулалтын хамтын үр ашгийг хамгийн ихээр харуулна. Хувь хүн ба хөрөнгө оруулалтын суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтад ашигтай байх, таамаглаж болох орчин нөхцөлийг бий болгоно. Ажил олголтыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд ашигтай хүрээнд хамт олон ба хувийн харилцааг ахиулна. Олон улсын мөнгөн гүйлгээний байгууламжийн суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалт дахь дэмжлэг ба хөрөнгө оруулалтыг чангатгахыг дэмжинэ.

(6) Эдийн засаг, арилжааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон талын арилжааны байгууламжийн эрх сүр болон үр дүнг хамгаална. Арилжаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй байлгах, арилжаанаас иргэдийг ашиг хүртээнэ.

(7) Арилжааны шинэ нэмэгдэл, тэнцвэрийг ахиулж, электрон худалдааг хөгжүүлж, чөлөөт арилжааны бүтээн байгуулалтыг хийж, чөлөөт арилжааны хамтын ажиллагаа хийхийг дэмжинэ.

(8) Дэлхийн үнэ цэнэтэй үзэл бодлын хөгжлийг ахиулахын дагуу үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг баталж, нийгмийн баталгааны системийг чангатгана. Хос чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, шинээр мандсан аж үйлдвэр, арилжаа, аж үйлдвэрийн хүрээлэн зэрэг хүрээний  хамтын ажиллагааг чангатгана.

(9) Орчин нөхцөл, байгаль орчны олон төрлийн чанар, байгалийн нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийг аргацаах, гамшгаас сэргийлэх, гамшгийг багасгах, гай гамшгийн түгшүүрийг хариуцах чадварыг дээшлүүлэх, энергийг ахиулах ба энергийн үр ашиг зэрэг хүрээний хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

(10) Боомтоор өнгөрөх гар гүйцэтгэлийн мэдээллийн солилцоогоо чангатгаж, хянан шалгаж харилцан мэдрэх, хууль хэрэгжүүлж харилцан туслах, мэдээ мэдээллийг хамтдаа эдлэхийг ахиулна. Боомтын хамтын ажиллагааг чангатгаж, зардлыг бууруулах зэрэг хэлбэрээр арилжаанд хялбар үйлчилгээ үзүүлэхийг ахиулахын зэрэгцээ оюуны өмчлөлийн эрхийг хамгаалах хамтын ажиллагааг ахиулна.

(11) Урт хугацааны, тогтвортой, хөрөнгө мөнгө цуглуулах системийг байгуулна. Мөнгөн гүйлгээний төхөөрөмжийн харилцааг чангатгаж, хөрөнгө оруулах хөрөнгө цуглуулах загвар болон тавцанг шинэчилж, мөнгөн гүйлгээний үйлчилгээний түвшнийг дээшлүүлнэ. Нээлттэй чанартай мөнгөн гүйлгээний байгууламжийн идэвхээ харуулахыг дэмжиж, олон талын нээж хөгжүүлэх байгууламжуудын хамтын ажиллагааг чангатгана.

(12) Тогтвортой, эрх тэгш олон улсын мөнгөн гүйлгээний системийг байгуулахад хувь нэмэр үзүүлнэ. Мөнгөн гүйлгээний зах зээлийн харилцан нээлт хийх ба хамтран ажиллахыг ахиулна. Мөнгөн гүйлгээний байгууламжийн бусад улс болон газар оронд салбар байгууламж гаргахыг дэмжинэ. Хоёр талын дэвсгэрт мөнгөний тооцоо хийх ба хамтын ажиллагаа зохион байгуулахыг ахиулж, дэвсгэрт мөнгөний үнэт тэмдэгтийн зах зээлийг хөгжүүлнэ. Зөвшилцөхөөр дамжин мөнгөн гүйлгээний хамтын ажиллагааг чангатгахыг дэмжиж, мөнгөн гүйлгээний аюулгүй байдлыг батална.

(13) Соёл иргэншлийн солилцоо болон иргэд хоорондын харилцааг чангатгаж, сурган хүмүүжил, шинжлэх ухаан мэргэжил, спорт, эрүүл мэнд, оюуны сан, хэвлэл мэдээллийн байгууллага болон дадлага боловсролыг багтаасан чадварын бүтээн байгуулалт зэрэг хүрээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.

(14) Адил бус соёлын хооронд харилцаа хийх ба соёлын солилцоог дэмжиж, аялал жуулчлалын хөгжлийг ахиулж, дэлхийн соёлын ба байгалийн өвийг хамгаална.

16. Бидний гар гараа барин “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулж байх ба харилцаа холбоог сайжруулах нь олон улсын хамтын ажиллагаанд шинэ алтан боломж хангаж, нээлттэй багтаамжтай байх ба даяаршлыг ахиулахад ашигтай юм.

17. Бид дахин илэрхийлэх нь энх тайвныг ахиулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг  ахиулж, “НҮБ-ын үндсэн дүрэм”-ийн зорилт зарчмыг хүндэтгэх нь бидний хамтын хариуцлага, багтаамжтай байх ба хөгжлийг биелүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах нь бидний хамтын зорилт, цэцэглэн хөгжсөн, энх тайван хүн төрөлхтний хамтын цогцыг байгуулах нь бидний хамтын хүсэл юм.

18. Бид Хятад улс “Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтын форумыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: ӨМӨС
Мэдээ үзсэн:55
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой