Хятадын хамгийн том талбайтай байгалийн ой

【Өвөр Монголын хамгийн хамгийн】

Өвөр Монголын Хянган Харгайн ой нь Хятадын хамгийн том байгалийн ой бөгөөд Хятадын цорын ганц хүйтэн сэрүүн бүсийн байгалийн ой юм. Хятад улсын найм дахь удаагийн шалгалтаар Өвөр Монголын Хянган Харгайн ойн талбай нь 3.8196 га талбайтай юм байна. Хятадын Их Хянган давааны хойд хэсгийн Хянган Харгайн ой нь Ази Европын хуурай газрын шилмүүст ойн нэг хэсэг аж. Мөн Зүүн Сибирийн өмнөд хэсгийн шилмүүст ойн өмнөх хэсгийн үргэлжлэл юм.

Их Хянган даваа нь далайн түвшнээс 600-1000 метр өргөгдөж, зарим уулын оргил нь 1400 метр хүрдэг. Энэ газрын жилийн дундаж агаарын дулаан нь -1.2℃-ээс  -5℃-д хүрч, 7 дугаар сарын дундуур агаарын дулаан нь +16℃-ээс 20℃-д хүрдэг юм. Жилийн тунадасны хэмжээ нь 400-600 см юм.

Найруулагч:С.ОЮУНСОД
Эх сурвалж:northnews.cn/
Мэдээ үзсэн:28
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой